Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Скандал - Setguul.mn https://setguul.mn/ ru Скандал - Setguul.mn DataLife Engine Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ https://setguul.mn/index.php?newsid=6721 https://setguul.mn/index.php?newsid=6721
Нийгэмд үргэлж сайн сайхан зүйл уриалж, бусдыг эерэгт хөтөлдөг уран бүтээлчийн хувьд энэхүү дуу нь нөхөрлөлийн үнэнч чанар, итгэл, үнэн сэтгэлийн үнэ цэнийг өгүүлсэн бүтээл болжээ.
Онцгой нь, “Итгэлт анд минь” дууны видео клипэнд түүний охин Суис-ийн жүжигчний 3-р курсийн оюутан оролцож, уран бүтээлийнхээ гарааг ийнхүү аавынхаа бүтээлээр эхлүүлсэн байна. Залуу уран бүтээлч бүсгүй цаашид олон бүтээлд дүр бүтээж, Монголын шилдэг жүжигчдийн нэг болох ирээдүйтэй хэмээн мэргэжлийнхэн үнэлж байна.
С.Бичүү “Ая дуугаар итгэл, урам зориг түгээх нь миний уран бүтээлийн гол зорилго” хэмээн онцолсон бөгөөд шинэ уран бүтээл нь энэ зорилгын нэгэн тод илэрхийлэл болжээ.
https://www.youtube.com/watch?v=577OhGIAr34&list=RD577OhGIAr34&start_radio=1

]]>
Zolboo Mon, 20 Oct 2025 13:19:35 +0800
"Шалз" уран сайхны киног аравдугаар сарын 10-нд нээнэ https://setguul.mn/index.php?newsid=6708 https://setguul.mn/index.php?newsid=6708

               “17” продакшны найм дахь уран бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсэн бол өдгөө үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. 

    Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы найруулан гол дүрд нь тоглосон тулаант, адал явдалт төрлийн “ШАЛЗ” уран сайхны киноны нээлт ирэх аравдугаар сарын 10-нд болно. 
 
       Ташрамд дурдахад, “Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” гээд түүний тоглосон, найруулсан уран бүтээлүүд бүгд л үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг.  Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд л “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Мөн “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж, өнгөрсөн жил “Орлон тоглогч” олон ангит киног олны хүртээл болгосон юм.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:40:55 +0800
''Халзан Бүрэгтэй'' төслийг урагшлуулах байр суурь давамгайлав https://setguul.mn/index.php?newsid=6693 https://setguul.mn/index.php?newsid=6693  
Улсын Их Хурлаас “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг судлах ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2025.09.23/ төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү сонсгол нь газрын ховор элемент (ГХЭ)-ийн салбарт үүсээд буй нийгмийн зөрчил, ойлголтын зөрүүг багасгах, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох зорилготой.  Хяналтын ерөнхий сонсголд УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл, Ховд аймгийн төрийн байгууллагын төлөөлөл болон Мянгад сумын 60 гаруй иргэн оролцсон юм.
 “Халзан бүрэгтэй” ордын  хайгуулын ажил анх 1987 оноос эхэлсэн бөгөөд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 онд олгосон байдаг. Үүнээс хойш тодорхой хэсэгт өрөмдлөг, хайгуулын ажил эхэлсэн ч улстөржилт, популизм, элдэв хуурамч мэдээллээс үүдэн төсөл түр хугацаанд зогсоод буй.
Газрын ховор элемент бол орчин үеийн өндөр технологийн салбарт өргөн хэрэглэгдэж буй дэлхий даяар ховордсон, стратегийн чухал түүхий эд юм. Монгол Улсад одоог хүртэл ГХЭ-ийг олборлож, боловсруулах туршлага байхгүй бөгөөд “Халзан бүрэгтэй” орд нь ашиглалтын шат руу дөхөж буй анхны томоохон төсөл.  Хяналтын Ерөнхий сонсголын үеэр зөвхөн байгаль орчны асуудлаар зогсохгүй, улсын эдийн засаг, геополитикийн байр суурийг тодорхойлох чухал салбар гэдгийг оролцогчид онцолж байв. Иймд Монгол Улс зөвхөн олборлогч бус, боловсруулагч орон болох зорилго тавихын зэрэгцээ иргэдийн оролцоо, нээлттэй байдлыг хангах ёстой гэдэг байр суурь давамгайлж байв.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын чиг баримжаатай эдийн засаг бүрдүүлэх зорилтыг тодорхойлсон. Үүнийг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжин ажиллах зорилт тусгагдсан.
ГХЭ-ийн нөөц нь зөвхөн геологийн хувьд төдийгүй эдийн засгийн, геополитикийн ач холбогдолтой учраас уул уурхайн салбарын ирээдүйн өрсөлдөөнд чухал байр суурь эзэлнэ. Манай Улсын хувьд,
1990 оноос өмнө ОХУ-ын дэмжлэгтэйгээр хайгуул судалгаанууд хийгдсэн. Манай улс нэг тэрбум гаруй хүдрийн, 3.1 сая гаруй ислийн нөөцтэй.
ТАВАН аймгийн ДОЛООН сумын нутаг дахь ЗУРГААН орд газрын тусгай зөвшөөрлийн мэдээллээр,
Дорноговийн Хатанбулаг суманд Лугийн голын орд 13 мянган тонн исэлтэй. "Экту" ХХК болон "Рео" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Өмнөговийн Цогт-Овоо Хотгорын орд 486 мянган тонн исэлтэй. "Хотгор Минералс" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Өмнөговийн Мандал-Овоо Мушгиа худаг орд 82 мянган тонн исэлтэй. "Ремет" ХХ болон "Жи Эс Би Майнинг" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Ховдын Мянгад Халзан бүрэгтэйн орд 1,2 сая тонн исэлтэй. "Монголиан нэшнл Рий Ийрт Корп" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сумдын нутгийг дамнан оршдог Цагаан чулуутын орд
Увсын Завхан Улаан дэлийн орд 5 мянган тонн исэлтэй. "Гео Инфо" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Халзан бүрэгтэй орчмоос цацраг идэвхт бодис илэрнэ гэдэг нь үндэслэлгүй ойлголт
Физикийн ухааны доктор, судлаач Н.Тэгшбаяр:  

“Дэлхий нийтээрээ ашиглаж буй гар утас, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний технологиудыг үйлдвэрлэхэд газрын ховор элемент зайлшгүй шаардлагатай. Энэ бол бидний амьдрал, технологи, цаашлаад эдийн засгийн хөгжлөөс салгаж ойлгох аргагүй стратегийн түүхий эд юм. Тиймээс ухрах бус, харин ч урагшилж, олборлох, боловсруулах, экспортлох ажлыг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин байгаль орчны хяналтаа сайтар тавьж, олон улсын стандартыг чанд мөрдөх ёстой” гэлээ.
Тэрээр мөн газрын ховор элементийн талаар олон нийтэд тархаад буй ташаа ойлголтыг залруулахын чухлыг онцолсон юм.
“Газрын ховор элемент гэдэгт Лантаноидын бүлгийн 15 элемент багтдаг бөгөөд үүн дээр Сканди, Иттри нэмэгдээд нийт 17 элемент болдог. Эдгээрээс ганцхан нь цацраг идэвхт шинж чанартай байдаг ч уг бодисыг лабораторийн нөхцөлд гаргаж авдаг болохоор байгаль дээрээс шууд үүсэхгүй. Тиймээс Халзан бүрэгтэй орчмоос цацраг идэвхт бодис илэрнэ гэдэг нь үндэслэлгүй ойлголт” гэж тодотгов.
Түүний тайлбарласнаар, уран болон газрын ховор элемент нь огт өөр бодис бөгөөд олборлох арга нь ч тэс өөр юм.
“Ураныг газар доорх уусган баяжуулах аргаар олборлодог бол газрын ховор элементийг ил аргаар олборлодог. Энэ хоёрын хооронд ‘тэнгэр газар шиг’ ялгаа бий. Хүмүүс энэ хоёрын ялгааг мэдэлгүйгээр андуурч, буруу ойлголт авч байгаад харамсаж байна” гэв.
Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн болон улсын эдийн засагт үзүүлэх ашиг тусыг ч тодруулсан юм.
“Хэрэв энэ төсөл хэрэгжээд эхэлбэл зөвхөн төслийн цахилгааны жилийн төлбөр нь Мянгад сумын өнөөгийн 40 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээтэй. Энэ нь тус орон нутгийн хөгжлийг огцом урагшлуулах бодит боломж. Бид зөвхөн нүүрсээ экспортлоод зогсохгүй, өндөр технологийн чухал түүхий эд болох газрын ховор элементийг олборлож, боловсруулж, нэмүү өртөг шингээн гаргах гарц нээгдэнэ. Энэ бол эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох чухал алхам” хэмээн онцоллоо.
Мэргэжилтнүүддээ итгэе, уул уурхайн салбарт хууль эрх зүйн бодит суурь хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Б.Уянга:

Улс даяараа уул уурхай, геологийн асуудлыг ярьж, дэвэргэх болсон энэ үед мэргэжлийн хүмүүсээ сонсъё. Газрын ховор элемент бол маш нарийн, шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн сэдэв. Гэтэл иргэдийн бухимдлыг ашиглаж, асуудлыг улстөржүүлж байгаад харамсалтай байна” хэмээн тэрбээр онцлов.
Б.Уянга гишүүний хэлснээр, Ховд аймагт иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд ч асуудлыг мэргэжлийн түвшинд бус, улс төрийн өнгө аястай хандсан нь харамсалтай.
“Ховд аймгийн ИТХ, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагууд иргэдийг урдаа суулгаж, хамтдаа асуудлыг сонсохын оронд дэвэргэж, үл ойлголцол бий болгож байна. Бид мэргэжилтнүүддээ итгэх ёстой. Тэдэнд орон зайг нь өгч, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Иргэд хардах эрхтэй ч, гүтгэх ёсгүй. Үнэн мэдээлэлд суурилж, шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргах нь чухал" гэв.
Тэрээр мөн уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинд тодорхойгүй заалтууд олон байгааг шүүмжилж, шинэ хуулийн төсөл боловсруулж байгаагаа дуулгав.
“Миний бие хэсэг гишүүдийн хамт 'Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай' хуулийн төслийг боловсруулж байна. Уул уурхайн салбарын үр өгөөж гэж яг юуг хэлж байгааг хуульдаа тодорхой заах шаардлагатай. Мөн нөлөөллийн бүс гэж юу вэ, нөлөөлөлд өртөж буй иргэн гэж хэнийг ойлгох вэ гэдэг ч тодорхойгүй байна. Тиймээс төр бодлогоо тодорхой болгож, ямар төслөө дэмжих, ямар үр өгөөж авах тухайг хуулийн хүрээнд цэгцлэх нь зүйтэй” хэмээв.
Түүний хэлснээр, уул уурхайн салбар зөвхөн эдийн засгийн хувьд бус, нийгэм, байгаль орчны тэнцвэртэй хөгжилд хэрхэн нөлөөлөхийг бүх шатанд ойлгож, зохистой зохицуулалт хийх нь улс орны хөгжлийн гарцын нэг байх учиртай юм.
Олон улсын зах зээл дэх өрсөлдөөнд Монгол хоцрох вий гэдэг бол гол эрсдэл
Халзан бүрэгтэй төслийн удирдагч А. Цолмон:

“Өнгөрсөн хугацаанд зөвхөн хайгуул, судалгааны ажил л явагдсан. Ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй, экспортолж буй бүтээгдэхүүн ч байхгүй. Иймээс байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллийн талаар ярих нь хараахан эрт” гэж тэрбээр тайлбарлав.
Түүний хэлснээр, бүх үйл ажиллагаа Монгол Улсын хууль, олон улсын сайн туршлага, стандартын дагуу хэрэгжиж байгаа аж. Судалгаа, лабораторийн туршилтууд хийгдэж, үүнд үндэслэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажил шат дараатай үргэлжилж байна.
“Газрын ховор элемент бол Монголд өмнө нь олборлож байгаагүй, шинэ тутам ашигт малтмал. Энэ ч утгаараа иргэдэд бодит мэдээллийг хүргэхэд хэцүү байдаг. Өндөр технологийн түүхий эдийг хортой, цацраг идэвхитэй гэх зэрэг ташаа мэдээлэл иргэдийн дунд түгэээл байна.
Тэрээр мөн төслийн багийн зүгээс нутгийн иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж, бүх сумдаар явж танилцуулга хийсэн гэдгийг онцолсон. Үнэндээ энэ нь ГХЭ-ийн салбарт орон нутагт мэдээлэл түгээсэн анхны томоохон төсөл аж.
“Нутгийн иргэдийн дунд эдийн засгийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байгаа байр суурь давамгайлж байна. Харин байгаль орчинд яг ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг тодорхой хэлээд өгөөч гэсэн хүлээлт, хүсэлт байна гэв.
Дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн нийлүүлэлт урьд өмнө Хятадаас 90 хувь хамаарч байсан бол өнөөдөр 10 гаруй орноос салбарлан нийлүүлж буй нь зах зээлийн уралдаан ширүүссэнийг харуулж байна. Монгол Улс энэ өрсөлдөөнд орохоор зэхэж буй ч  нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах хурд удааширч байгааг А.Цолмон онцолсон юм.
“Газрын ховор элементийн олборлолт гэдэг нь зөвхөн нөөцтэй байх биш. Түрүүлж олборлосон нь олон улсын зах зээлд байр сууриа эзэлдэг. Манай төсөл хайгуулын ажлаа хоёр жилээр хойшлуулсан. Үүний үр дүнд төслийн ерөнхий хугацаа 2.5–3 жилээр ухарч байна. Энэ хугацаанд алдсан эдийн засгийн боломжийг хэмжих аргагүй” гэж тэрээр дүгнэв.
А.Цолмонгийн хэлснээр, одоогийн байдлаар ордод агуулагдаж байгаа зарим элементүүд нь 2035–2050 он хүртэл дэлхийн зах зээл дээр тогтвортой өсөх эрэлттэй түүхий эдүүдийн тоонд орж байгаа аж.
“Эхний техник эдийн засгийн урьдчилсан тооцоо (ТЭЗҮ) эцэслэгдээгүй ч анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Гэхдээ энэ орд бол амаргүй. Ашигтай хүдрийн агуулга бага, өмнө нь 1980-аад оноос хойш дорвитой судалгаа хийгдээгүй. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон улсын шаардлагад нийцүүлэн энэ ажлыг үргэлжлүүлж, дуусгахын төлөө ажиллаж байна” хэмээн тэрээр ярилаа.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 17:49:00 +0800
Яллагдагч Ц.Санжаачойпэлийг суллав https://setguul.mn/index.php?newsid=6692 https://setguul.mn/index.php?newsid=6692  
УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн ерөнхийлөгч Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг суллах шийдвэр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа.
Ингэснээр яллагдагч Ц.Санжаачойпэлийг өнгөрсөн бямба гарагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллав.
Тэрбээр “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.Алтан-Очир нартай хамт өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон юм.
Яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох тухай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авчээ. Улмаар түүнийг нь энэ сарын 22-нд хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар, дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.Санжаачойпэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэлээ. Тиймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 27-ноос өөрчилж, мөн өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэжээ. ]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 17:48:02 +0800
Үлийн цагаан оготно устгах мөнгийг “завшсан” Цогт сумын засаг дарга Л.Насанбуян НЭР ДЭВШИЖ явна https://setguul.mn/index.php?newsid=6685 https://setguul.mn/index.php?newsid=6685
     Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг дарга Л.Насанбуян, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, сумын тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг нарын долоон хүн Үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шүүгдэгдэж байна.
АТГ дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх 2023 оны 11-р сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг зарласан боловч хэрэгт холбогдогч Л.Насанбуян, Д.Цогзолмаа, Т.Сүхбаатар, Ц.Баасанжав нарын удаа дараагийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл шүүх хурал 8 удаа хойшилжээ.
Л.Насанбуян өнгөрсөн найман сард зарласан шүүх хуралдааныг 2024.08.30-ны өдрийн нэгэн хэвлэлп өгсөн яриандаа “Хурал огт болоогүй” гэж хэлж байсан бол 4 хоногийн дараа “Шүүх хурал болох юм ярьж л байсан, надад хэлээгүй” гэж хоёр өөр хариулт, хоёр байр суурийг илэрхийллээ. Энэ бол Л.Насанбуян нарын хүмүүс шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Говь-Алтай аймагт Үлийн цагаан оготно гамшгийн түвшинд хүрч устгах ажилд төсвөөс хөрөнгө гаргаж, сумдад хуваарилж байхад Сумын засаг дарга тэргүүтэй этгээдүүд Үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал ийн гарч ирж байна.
Цогт сумын засаг дарга Л.Насанбуян одоо Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж явна. Орон нутгийн сонгууль өнгөртөл шүүх хуралдааныг хойшлуулах алхамыг хэрэгт холбогдогчид барьж байгаа гэх хардал ч байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 буюу “...нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн”, 22.1.1 буюу “... Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” , 22.8-1.1 буюу “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг, зориулалтын бусаар зарцуулсан” зэрэг үндэслэлээр зүйлчилжээ.

]]>
Zolboo Fri, 27 Sep 2024 17:58:52 +0800
Х.НЯМБААТАР: ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг https://setguul.mn/index.php?newsid=6612 https://setguul.mn/index.php?newsid=6612
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг хэллээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг.
Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж ажил хийдэг. Одоо ийм асуудал байхгүй, бизнесийн зарчмаар явна. Мөн ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Тиймээс ажил хийе гэдэг сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна. Тендерт одоо ажиллаж байгаа компаниуд оролцох боломжтой” гэлээ.


]]>
Zolboo Tue, 04 Jun 2024 07:32:52 +0800
“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетыг төв талбайд тоглолоо https://setguul.mn/index.php?newsid=6602 https://setguul.mn/index.php?newsid=6602 НЗДТГ, “Элит балет” ХХК хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” арт балетыг зургаадугаар сарын 2-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг нийслэл хотынхоо төв талбайд анх удаа медиа арт найруулагаар толилуулж байна. Дэлхий дахины оюуны суут бүтээлийг орчин цагийн техник технологийн дэвшилттэй хослуулж, инновац шингээн монголын тайзан дээр анх удаа толилуулж буй нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлж, амжилт хүсье” хэмээсэн юм.
Мөн “Элит балет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Цолмонбуд ““Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг дижитал инновац шингээн дэглэн найруулж, олон улсад балетын урлагийг медиа арт урлагтай хослуулсан анхдагч уран бүтээлч болсон. Энэ хүрээнд БНСУ болон Монголын уран бүтээлчид хамтран нийслэлийн хүүхэд багачууд, эцэг, эхчүүд болон Монгол орныг зорин ирсэн гаднын жуулчдад зориулан уг уран бүтээлийг жанжин Д.Сүхбаатарын талбайд толилуулж байгаадаа сэтгэл өндөр байна” гэлээ.
]]>
Zolboo Mon, 03 Jun 2024 10:12:28 +0800
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна https://setguul.mn/index.php?newsid=6601 https://setguul.mn/index.php?newsid=6601 Төвийн бүсийн хурдан морины уралдаан Налайх дүүрэгт болно
Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.

]]>
Zolboo Thu, 30 May 2024 10:32:24 +0800
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ТҮЦ-т газ дэлбэрч хүн гэмтжээ https://setguul.mn/index.php?newsid=6492 https://setguul.mn/index.php?newsid=6492 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ТҮЦ-т газ дэлбэрч хүн гэмтжээ. Уг хэрэг энэ сарын 09-ны өдөр гарсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас 21-37 насны таван хүн нүүр, гар, цээжин хэсэгтээ түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн тусламж авсан байна.
Тэдний биеийн байдал хэвийн байна. Эл хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж буй аж. Энэ төрлийн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг хууль тогтоомжид дараах байдлаар тусгажээ.
]]>
Zolboo Tue, 13 Jun 2023 15:09:26 +0800
"GS25" дэлгүүрт хүүхдээ орхиж явсан эмэгтэйг олж тогтоожээ https://setguul.mn/index.php?newsid=6483 https://setguul.mn/index.php?newsid=6483
Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” дэлгүүрт бага насны хүүхдээ орхиж явсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
]]>
Zolboo Mon, 12 Jun 2023 16:53:19 +0800