Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Улс төр - Setguul.mn https://setguul.mn/ ru Улс төр - Setguul.mn DataLife Engine УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг хуралдлаа https://setguul.mn/index.php?newsid=6711 https://setguul.mn/index.php?newsid=6711
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа 
/2025.09.29/
Монгол банкнаас хэрэгжүүлж буй Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах, орон сууцны үнийн өсөлтийн бодит байдлыг судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ахалж, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, А.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 
Ажлын хэсгийн хурлаар орон сууцны ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хөндөн ярилцсаны зэрэгцээ Монгол банкны зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцов.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 19:11:49 +0800
АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтэлжээ https://setguul.mn/index.php?newsid=6703 https://setguul.mn/index.php?newsid=6703 АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтэллээ.

Энэ мэдэгдэл нь Монгол Улсыг судлан сонирхож буй АНУ-ын хөрөнгө оруулагчдад Монголын бизнесийн орчны боломж, учирч болох бэрхшээлийн талаар тэнцвэртэй үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна Монгол Улсын төрийн байгууллагын түншүүдэд АНУ-ын болон дотоодын хөрөнгө оруулагчдад эрх тэгш бизнесийн орчин бүрдүүлэх эх сурвалж болох юм.

Тус мэдэгдэлд дурдсанчлан “Монгол Улсын хөгжиж буй зах зээл, байгалийн баялаг нь хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж өгөх боломжтой ч, тус улсын гадаад эдийн засаг, санхүүгийн нөлөөн дэх эмзэг байдал, маргаан шийдэх үйл ажиллагааны үр дүнгүй байдал, дүрэм журам боловсруулах үед талуудын оролцох боломжийн дутмаг байдал, хөрөнгө албадан хураах эрсдэлийг харгалзан үзэж болгоомжтой хандах нь зүйтэй” гэжээ.

Хувийн хэвшлийн хууль эрх зүйн орчин нь ил тод, таамаглах боломжтой байхын үнэ цэнийг Монгол Улс ойлгож, түүний ач холбогдлыг нээлттэй хүлээн зөвшөөрч байгаад АНУ талархалтай ханддаг. АНУ Монгол Улсыг солонгорсон, амьд эдийн засгийн цохилох зүрх нь болсон, үр өгөөжтэй хувийн хэвшлийн салбарыг бий болгох олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхүйц хууль, журмыг хэрэгжүүлэхийг дэмжиж байна.

Монгол дахь Америкийн худалдааны танхимтай хийсэн уулзалтынхаа үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшлийнхэн түүчээлэх хэрэгтэй. Энэ хөгжилд хүрэхийн тулд хариуцлагатай, чанартай дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах хууль, журам, хөрөнгө оруулалтын орчныг бий болгох шаардлагатай” хэмээн тэмдэглэжээ.
]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:33:53 +0800
Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ? https://setguul.mn/index.php?newsid=6695 https://setguul.mn/index.php?newsid=6695 Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв
Ирэх арваннэгдүгээр сард Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зургаан жилийн хугацаа дуусгавар болно. Түүнийг 2019 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа томилсон байдаг.
Мөнгөний бодлогыг популизмд ашиглуулсан ''шошго'' зүүгээд удаж буй Б.Лхагвасүрэн дахин нэг удаа улирах хуулийн зохицуулалттай ч одоогийн улстөрийн нөхцөл байдал түүнд боломж олгохгүй нь бололтой.
Төв банкны тухай хуулиар Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгодог бөгөөд УИХ-д зөвхөн сонсгол хийдэг зохицуулалттай. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын харилцаа таагүй байгаа ийм үед Б.Лхагвасүрэнд улиран ажиллах орон зай үлдээгүй. 
Төв банкны тухай хуульд маш тодорхой заалт бий. Монголбанкны Ерөнхийлөгч нь Засгийн газраас хараат бус, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй гэж.
Улсын төсөв, төрийн бодлого, намуудын амлалт төв банкны бодлогод нөлөөлөх ёсгүй. Төв банк бол мөнгөний бодлогын бие даасан байгууллага бөгөөд  улсын санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллах үүрэгтэй юм. 
Гэтэл,
Өнөөдөр иргэдийн дийлэнх нь хүүгийн дарамтад орсон орон сууцны зээлтэй. 8 хувийн хүүтэй зээлийг 6 хувь болгож бууруулсан ч эдийн засагт бодит эерэг үр дүн авчрахаас илүү популист шийдвэр байсныг харуулж буй.  Арилжааны банкуудын зээл олголт хумигдаж, зээлийн чанар муудсан зэрэг тааруухан үзүүлэлттэй. Б.Лхагвасүрэн илтэд улстөрийн зорилго бүхий шийдвэрүүдийг дэмжсэн гэгдэж хэсэгтээ эдийн засагчид шүүмжилж байсан удаатай. Жишээ нь 2023 онд төгрөгийн ханшийг хиймлээр барих зорилгоор их хэмжээний валютын интервенц хийсэн явдал. Уг шийдвэр богино хугацаанд ханшийг тогтворжуулсан мэт харагдсан ч, гадаад валютын нөөц шавхагдаж, ирээдүйн эрсдлийг улам нэмэгдүүлсэн гэж эдийн засагчид дүгнэдэг.
Одоо Монголбанкны дараагийн ерөнхийлөгчийг томилох асуудал яригдаж эхлээд байна. ҮСХ-ны дарга Б.Батдаваа, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар нар төв банкны ерөнхийлөгчид горилж буй гэх.
Засгийн газраас тусдаа, бие даасан байдлаар ажиллах үүрэгтэй төв банкны удирдлагууд үеийн үед эрх баригч намын даалгавар гүйцэтгэчээр ажиллаж ирсэн гэх шүүмжлэлд өртдөг. Товчхондоо улс төрийн шахалт, томилгооны “наймаа”, бүлэглэлүүдийн ашиг сонирхол давамгайлж эхэлбэл Монголбанк дахин "улстөрийн гарын үсэг зурдаг" байгууллага болон ажиллана. Гэтэл төв банкны ерөнхийлөгчид нэрс нь яригдаж буй хоёр хүн мөн л улстөрийн томилгоогоор орж ирэх нь. 
ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Мэргэжлийн төвшинд судалгаа, статистикийн чиглэлээр туршлагажсан, нүүрсний хэргээр гэрт нь нэгжлэг хийгдэж байсан, эхнэр нь гадаадын оролцоотой, маргаантай логистикийн компанид ажилладаг бөгөөд 250 мянган ам.долларын асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртсөн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Сү.Батболд нарын дэмжлэгтэй гэх хардлага бий.
 Ч.Хүрэлбаатар: УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд гэх мэт дөч гаруй жилийн төрийн ажлын туршлагатай. Гэхдээ Монголбанкны хараат бус байдлыг алдагдуулах магадлал өндөр түүний хувьд 2024 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй “шагналын” суудалд горилж буй хүн.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 17:56:29 +0800
Г.Төгөлдөр: Намын даргын сонгууль хууль, дүрмийн зөрчилтэй болсон https://setguul.mn/index.php?newsid=6690 https://setguul.mn/index.php?newsid=6690 img
Монгол Ардын Намын (МАН) Бага хурлын үеэр намын даргын сонгуультай холбоотойгоор хууль, дүрмийн зөрчил гарсан талаар тус намын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр уг үйл явцыг нээлттэй бус, улс төрийн намын хууль болон намын дүрэм зөрчсөн хэлбэрээр болсон гэж үзэж байна.
Г.Төгөлдөр: “Бага хурал эхнээсээ хууль, дүрмийн зөрчилтэй байсан”
“Улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй байх зохицуулалттай. Гэтэл МАН-ын Бага хурал эхэлсэн цагаасаа эхлэн намын дүрэм болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн” хэмээн Г.Төгөлдөр мэдэгдлээ.
Түүний хэлснээр хамгийн эхний зөрчил нь намын дарга Л.Оюун-Эрдэнийн чөлөөлөгдөх үйл явцтай холбоотой байжээ.
“Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаа ямар шалтгаанаар өгч буйгаа зөвхөн амаар илэрхийлсэн. Харин дүрмийн дагуу бол энэ шийдвэрээ албан ёсоор өргөдлөөр илэрхийлэх ёстой. Гэтэл өргөдөл байхгүй. 'Амаараа хэлсэн юм чинь болчихсон' гэх байдлаар шийдвэр гаргасан нь дүрмийн ноцтой зөрчил юм.”
Хурал даргалагчийн тогтоол хоёр өөр агуулгыг нэгтгэсэн нь юу илэрхийлэв?
МАН-ын даргын асуудлаар гаргасан тогтоолын тухайд Г.Төгөлдөр дараах зүйлийг онцолсон.
“Бага хурлын даргалагч бэлтгэсэн тогтоолд ‘намын даргыг чөлөөлсөн’ болон ‘шинэ дарга томилсон’ гэх хоёр өөр шийдвэрийг нэг тогтоолд нэгтгэсэн байсан. Энэ нь ямар ч нэр дэвшигч сонгогдохгүй тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ намын даргын албан тушаалд хэвээр үлдэх нөхцөл бүрдүүлэх зорилготой байсан мэт харагдаж байна.”
Санал хураалтын үйл явцад мөн ноцтой зөрчил гарсан гэж тэрээр үзэж байна. Тухайлбал,
“Санал хураалтын журмыг тооллогын комиссоос баталсан. Гэтэл намын дүрэмд тооллогын комисс ийм эрхтэй гэж заагаагүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нэр дэвшигчдийн аль нь ч нийт гишүүдийн гуравны хоёрын санал авч чадаагүй тохиолдолд зөвхөн хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг үлдээж, хоёр дахь санал хураалт явуулна гэх журам гарсан нь мөн буруу. Энэ бол хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа хэрэг.”
“Ардчиллын зарчмаар бол дахин санал хураалт явуулах ёстой. Харин энэ тохиолдолд санал өгөх боломжгүй гишүүдийн эрхийг шууд хассан. Хуульч хүний хувьд би энэ үйл явдалд итгэж чадахгүй байна.”
Бага хуралд баталгаажсан гишүүдийн дүн, үр дүн
Бага хуралд баталгаажсан 442 гишүүн оролцсон ч, эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч гуравны хоёрын саналыг авч чадаагүй байна. Ийм нөхцөлд Монгол Ардын Намын дүрмийн дагуу асуудлыг Их хурлаар шийдэх ёстой байжээ.
Гэвч бага хурлын хүрээнд шууд хоёр дахь санал хураалтыг явуулсан нь эрх зүйн зөрчилтэй шийдвэр болсон гэж Г.Төгөлдөр үзэж байна.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын даргын өөрчлөлтийг 60 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хүргүүлэх үүрэгтэй. Харин Дээд шүүх 30 хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэр гаргах ёстой.
“Гэвч энэ удаагийн Бага хурлын үйл явц нь хууль, дүрмийн зөрчилтэй тул энэ шийдвэрийг шууд Дээд шүүхэд өгөх үү, эсвэл Их хурлаар батламжлах уу гэдэг асуудал үүсч байна” гэж Төгөлдөр хэлсэн юм.
Санал хураалтын дүнг нүдэн баримжаагаар гаргасан уу?
Санал хураалтын үеийн нэг ноцтой асуудал бол тооллогын гишүүд дийлэнх олонх гэдгийг нүдэн баримжаагаар шийдсэн явдал байв.
“Мандатаа өргөсөн гишүүдийн тоог тоолоогүй, харин нүдэн баримжаагаар дийлэнх олонх гэж үзэж шийдвэр гаргасан. Энэ бол хариуцлагагүй, ойлгомжгүй, хууль зөрчсөн үйлдэл юм.”
]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 17:39:07 +0800
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөдөлгөөн маш хурдтай хэрэгжих ёстой https://setguul.mn/index.php?newsid=6558 https://setguul.mn/index.php?newsid=6558
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг өчигдөр УИХ-аар баталсан. Энэхүү урт нэртэй, малчдын амьдралд үр өгөөжтэй хуулийг Д.Амарбаясгалангийн хоршооны хууль ч гэж нэрлэдэг болсон. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх хуулийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь орон даяар өрнүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэдгийг олонтаа ярьж, энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгсөөр байна.
Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн талбайд зохион байгуулав. Манай улс дан ганц уул уурхай түшиглэсэн орон биш уламжлалт мал аж ахуйгаа сэргээж, түүнийгээ түшиглэн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэх гэж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өдөрлөгийн үеэр гол танилцуулгыг хийхдээ ““Шинэ хоршоо” хөдөлгөөн маш хурдтай хэрэгжих ёстой” гэж онцлов. Ингэхдээ ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөр баталж, 1400 орчим төрийн албан хаагчдыг орон нутагт томилолтоор ажиллуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар өрх бүрт мэдээлэл хүргүүлэх юм байна.
Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Тодруулбал, малчид хоршоонд сайн дураар нэгдэнэ. Хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломж бүрдэнэ. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байлаа.
ЗГХЭГ, ХХААХҮЯ, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран зохион байгуулсан дээрх өдөрлөгт 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар, орон нутгийн хоршоологч, малчдын төлөөлөл, арилжааны банкны төлөөлөл оролцов.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар хэрэгжих юм байна.
]]>
Zolboo Mon, 22 Apr 2024 11:33:13 +0800
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа https://setguul.mn/index.php?newsid=6529 https://setguul.mn/index.php?newsid=6529   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Орос, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдоод удаагүй байгаа, ноён А.А.Козловыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Тус комиссын 25-р хуралдаан өнгөрсөн аравдугаар сард болж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцсэн.
  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Бээжин хотноо “Бүс ба Зам” чуулга уулзалтын үеэр уулзсан. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустинтай уулзаж, худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ болон эрчим хүчний өргөтгөл гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Тиймээс эдгээр уулзалтын үеэр хөндөгдсөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил болгоход чиглэсэн тодорхой ажлуудыг шуурхай хэрэгжүүлэхэд талууд онцгой анхаарал хандуулахын чухлыг Ерөнхий сайд онцоллоо.
Ялангуяа, Монгол, ОХУ-ын худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, эрчим хүчний салбарт олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хамтарч хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, Улаанбаатар, Москва хотуудын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд санал солилцлоо.
  “Бүс ба Зам”, Эдийн засгийн коридорын хүрээнд УБТЗ-ын шинэчлэл, байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд Монгол, Орос, Хятад гурван улсын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэв.
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бензин, дизелийн тогтвортой нийлүүлэлт тасалдах болсон. Нүүрсний экспорт өссөн тул дизелийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Цаашид ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай зохицуулалт хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах, урт хугацаанд тогтвортой үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах асуудал нэн чухал хэвээр байгаа. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.
]]>
Zolboo Thu, 30 Nov 2023 09:00:41 +0800
Б.Жагарын намыг бүртгэх өргөдлийг буцаав https://setguul.mn/index.php?newsid=6447 https://setguul.mn/index.php?newsid=6447
"Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам"-ын дарга гэх Б.Жагараас “Намын 1 гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж өгч, эвлэлдэн нэгдэх боломж олгохыг хүссэн” хүсэлт иржээ.
Улсын дээд шүүхэд энэ сарын 21-ний өдөр, мөн дээрх зөрчлийг арилгахаар тус намын материалаа татаж авах тухай хүсэлтийг 22-ны өдөр тус тус ирүүлжээ.
Дээрх хүсэлтийн дагуу "Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам"-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.
]]>
Zolboo Tue, 28 Mar 2023 10:38:39 +0800
Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна https://setguul.mn/index.php?newsid=6422 https://setguul.mn/index.php?newsid=6422
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн хоол боловсруулах үйлдвэр, сав, баглаа боодлын “Шинэ Гантиг” ХХК, хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Траст Tрейд” ХХК-д ажиллалаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны төсөвт 223 орчим тэрбум төгрөг тусгасан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй дэмжлэг юм.
Мал аж ахуйн салбарт 17 тэрбум, газар тариалангийн салбарт 52 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
Олон жил хүсэн хүлээж байсан 3-5 жилийн хугацаатай, 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөгийн зээл олгохоор болсонд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид талархал илэрхийллээ.
Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.
Дотоодын зах зээлээ хамгаалж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмэхээр төлөвлөж байна.
Эдгээр дэмжлэг нь үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, өргөжүүлэх, ажлын байр бий болгох, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг аж ахуйн нэгжийн удирдлагууд хэлж байлаа.
Цаашид хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлэх, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хүнсний үйлдвэрлэлийн салбартай адил хэмжээнд авч үзэн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэв.


]]>
Zolboo Fri, 17 Mar 2023 12:28:49 +0800
Л.Халтар: Энэ бүгд намайг муухай харагдуулахын тулд хийж байгаа ажил https://setguul.mn/index.php?newsid=6415 https://setguul.mn/index.php?newsid=6415
С.Батдөлийн хэрэгт холбогдуулан Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтарыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээллээд байгаа билээ. Тэгвэл түүнээс уг асуудлын хүрээнд тодрууллаа.
ЗХЯ-ны дэд сайд Л.Халтар: "Манай эхнэрийг Д.Батдөлийн дарга байсан гэж нэг хэсэг шуугьж бичлээ. Өөр нэг хэвлэл дээр манай эхнэрийн гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж бичиг баримт дээр гаргаж явуулсан. Тэрийг цагдаагийн газарт мэдүүлсэн.
Манай эхнэрийн хувьд 1930-аад оноос 30 жил төмөр замд инженерээр ажиллаж, энэ хугацаандаа дарга гэдэг албан тушаалыг нэг ч удаа хашиж байгаагүй. Энэ бүгд намайг муухай харагдуулахын тулд хийж байгаа ажил гэж харж байна. Эцэст нь хэлэхэд би энэ төрд "шударга" явж байгаад төгсөх юмсан гэсэн зарчмыг барьж ажилладаг.
Магадгүй миний шударга, юмыг ил хэлчихдэг, ажил дээр хатуухан шаардлага тавьдаг зан зарим нэг хүнд таалагддаггүй учраас энэ над руу чиглэж байгаа байх. Бас улс төрийн зүйлүүд үнэртэж байна.
Манай хүүд ямар нэгэн тээвэр зуучийн компани байхгүй ээ.. Миний ах дүү нарт тээвэрт машин явдаг машин битгий хэл портертой ганц, нэг хүн л байгаа байх. Харамсалтайн намайг дуудаад наана, цаана гэсэн асуудал өнөөдрийг хүртэл байхгүй л байна" гэв.
]]>
Zolboo Wed, 15 Mar 2023 15:38:29 +0800
Т.Доржханд: Бид хулгайч нартайгаа тэмцэж чадахгүйгээр цааш хөгжих боломжгүй https://setguul.mn/index.php?newsid=6414 https://setguul.mn/index.php?newsid=6414
УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Монгол Улсын түүхэн дэх хамгийн их эргэлтийн шийдвэр гаргах учиртай Хаврын чуулган гэдгийг цохон тэмдэглэе. Нүүрсний түр хорооны асуудал бас яригдана. Нээлттэй хэлэлцүүлэг, бас хариуцлагын асуудал яригдана. Хөгжье гэвэл, улс төржилтөө хаяад улс эх орныхоо эрх ашгийн төлөө улстөрийн намууд нэгдэж чаддаг, иргэдээрээ нэгдэж чаддаг суурь тогтолцоогоо өөрчилж байж цааш явна шүү, бид нар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал, парламентын дархлааны асуудал яригдана.
Парламентын гишүүдийг хоёр дахин нэмэгдүүлэх асуудал, 76 тойргийг нэг тойрог болгох асуудал яригдана. Том бүтээн байгуулалтаа шийдэж чадах уу гэдэг асуудал яригдана. Энэ асуудлуудыг мөнгө төлөхгүйгээр шийдэж чадна. Боломж нь байна. Хийх хугацаа нь энэ Хаврын чуулган юм.
Нүүрсний хулгайтай холбоотой авлигын асуудал прокуророос удахгүй парламентад оруулж ирэх юм билээ. Нээлттэй хэлэлцэх ёстой. Хууль, шүүхийн байгууллагуудад хэргээ мөрдөх, шалгах ажлыг нь чөлөөтэй явуулах боломжоор хангах ёстой. Түдгэрлзүүлэх ёстой. Хөгжлийн банкны асуудал шүүхээр бас явагдах юм билээ. Дахиад асуудал орж ирнэ. Бид хулгайч нартайгаа тэмцэж чадахгүйгээр цааш хөгжих боломжгүй" гэв.
]]>
Zolboo Wed, 15 Mar 2023 15:37:26 +0800