Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Видео - Setguul.mn https://setguul.mn/ ru Видео - Setguul.mn DataLife Engine Дуучин Т.Ариунаагийн “16 нас” дуу сошиал ертөнцөд дахин хит боллоо https://setguul.mn/index.php?newsid=218 https://setguul.mn/index.php?newsid=218

1982 он. “15 настай сурагч Т.Ариунаа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд “16 нас” дуугаараа түрүүллээ…”. Одоогоос 37 жилийн өмнөх энэ мэдээ тухайн үед багагүй дуулиан тарьж байсан биз ээ. Үнэхээр ч Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн дуулсан “16 нас” дууг мэдэхгүй хүн ховор. Хүүхэд насны дурсамж сэдрээх энэ дуу олон жилийн дараа сошиал ертөнцөд дахин хит болж байна. Дуучин бүсгүй маань өнгөрсөн бямба гарагт фэйсбүүк дэх Т.Ариунаа/T.Ariunaa хэмээх албан ёсны хаягтаа дээрх дууг байршуулсан даруйд сошиал хэрэглэгчид мянга мянгаараа үзэж, өдгөө нийт үзэгчийн тоо 230 мянга хол давжээ.
“Амьдралын минь алтан босго 16 нас минь
Азтайхан, баяртайхан 16 хавар минь
Эх орныхоо эзэд
Иргэний паспорт авна аа гээд
Хүлээж ядан чамтай золголоо
Хүсч мөрөөдсөөр чамтай учирлаа…” хэмээн цангинасан хоолойгоор дуулж явсан дуучин Т.Ариунаа “Л.Галмандах багшийн маань ая, С.Надмидын үг “16 нас” дууг би 1983 онд Монголын радиогийн Алтан фондод анх бичүүлж байлаа. Тэр үеийг орчин үеийн техник, технологитой харьцуулахын аргагүй. Нэг л алдаа гаргасан бол дахиад л дуулах болдог байсан. Л.Галмандах багш бид хэд үүр цайтал ажиллаж, дуугаа бичүүлсэн дээ. Нэг зүйлийг онцлоход, энэ дуунд өгүүлсэнчлэн 16 нас хүрсэн хүүхэд бүрт иргэний паспортыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж “Эх орныхоо эзэн нь чи шүү” гэдэг ухамсрыг төлөвшүүлдэг байсан. Миний хувьд, “Нарны дуулал” хүүхдийн хамтлагт гоцлол дуучнаар орж, 1985 онд аравдугаар ангид байхдаа “16 нас” нэртэй анхны пянзаа гаргаж байлаа. Монгол орны өнцөг булан бүрээс ирдэг байсан чин сэтгэлийн үгстэй захидлууд надад маш их урам зориг хайрладаг байсныг эргэн дурсахад сайхан байна” гэж ярилаа. Ард түмний дунд хит болсон олон дууг дуулсан дуучин Т.Ариунаа ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Түүний тоглолтыг үзэхийг хүсвэл ticket.mn, shoppy.mn сайтаас захиалах боломжтой аж.
]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Fri, 18 Oct 2019 16:02:11 +0800
У.Хүрэлсүхийн байгуулсан “Андууд” хамтлаг шинэ уран бүтээлээ гаргав https://setguul.mn/index.php?newsid=156 https://setguul.mn/index.php?newsid=156

Амьд хөгжмийн “Андууд” хамтлаг “Улаан” нэртэй шинэ уран бүтээлээ өргөн бариад удаагүй байгаа бөгөөд хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж эхэлжээ. Софт рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Андууд” хамтлаг анх 2014 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан билээ. Тус хамтлаг дуучин Б.Мөнхзаяа, гоцлол гитарчин Э.Үүрийнцолмон, басс гитарчин н.Анхбаяр, бөмбөрчин н.Бямба гэсэн шинэ бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж буй юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлан байгуулсан “Андууд” хамтлаг 2017 оны тавдугаар сард есөн дуунаас бүрдсэн “Андууд” нэртэй эхний цомгоо гаргаж, анхны тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийсэн билээ.

Б.ЖАРГАЛ]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Tue, 08 Oct 2019 09:25:31 +0800
Өвөр Монголын "TOP LINE" хамтлагийн клипэнд Э.Энэрэл тогложээ https://setguul.mn/index.php?newsid=57 https://setguul.mn/index.php?newsid=57 Өвөр Монголын TOP LINE хамтлаг "Зүүдний дагина" дууг сэргээн дуулж, олонд хүргэсэн нь чамгүй үнэлэгдсэн билээ. Тэд саяхан "Зүрх татсан хайр" хэмээх шинэ уран бүтээлээ гаргажээ. 
Эл бүтээлийн клипний зураг авалтыг Улаанбаатар хотод хийсэн ба Гавьяат тамирчин Н.Төгсцогтын найз бүсгүй, фото модель Э.Энэрэл тогложээ.
 


"ЗҮРХ ТАТСАН ХАЙР" ДУУНЫ КЛИПИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ!
 

]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Mon, 23 Sep 2019 09:39:31 +0800
Ерөнхий сайдын урам хугарав... https://setguul.mn/index.php?newsid=37 https://setguul.mn/index.php?newsid=37 ]

]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Fri, 20 Sep 2019 20:02:07 +0800
ТУСГАЙ АЖИЛЛАГАА: алт олборлогчдыг БАРИВЧИЛЛАА https://setguul.mn/index.php?newsid=36 https://setguul.mn/index.php?newsid=36
ТУСГАЙ АЖИЛЛАГАА: Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойг хядаж, гол усыг нь сэндийчсэн алт олборлогчдыг БАРИВЧИЛЖ үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.
Ерөнхий сайд үүрэгдсэний дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Агуйт гэх газарт ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар алт олборлож байсан 47 иргэнийг үйлдэл дээр нь барьж орон нутгийн цагдаагийн хэсэгт хүлээлгэж өгөн шалгуулж байна. Мөн 7 эксковатор техник хэрэгслийг лацдаж хураан авлаа. Ажлын хэсэгт БОАЖЯ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ , АМГТГ зэрэг төрийн байгууллагууд ажиллаж байна.
,|
]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Fri, 20 Sep 2019 19:49:23 +0800