Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Дэлхийд - Setguul.mn https://setguul.mn/ ru Дэлхийд - Setguul.mn DataLife Engine Украинд “Tomahawk” пуужин нийлүүлэх шийдвэрийг гаргаагүй байна https://setguul.mn/index.php?newsid=6723 https://setguul.mn/index.php?newsid=6723
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Tomahawk” далавчит пуужингуудыг Украинд өгөх эсэх асуудлаар шийдвэрээ хараахан гаргаагүй байна гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдсэн тухай "Reuters" агентлаг мэдээлжээ.
Ж.Д.Вэнс мэдэгдэхдээ, энэ чухал зэвсгийн систем АНУ-ын армид өөрт нь хэрэгтэй байгаа гэжээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг гэдгийг дурдаад, сар гаруйн хугацаа эсвэл үүнээс ч урт хугацаа шаардагдаж магадгүй байгаа ч гэсэн Д.Трамп Украин дахь мөргөлдөөнийг зохицуулж, энх тайвныг тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт Вашингтонд уулзсан юм. CNN сувгаар мэдээлснээр, тэрбээр холын зайн тусгалтай пуужинг Украинд өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэлэлцээ хүндхэн явагдаж, АНУ-ын удирдагч хатуу байр суурь илэрхийлсэн гэж "Axios" цахим хуудсанд бичжээ. Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт "тааруухан болсон” тул В.Зеленский Цагаан ордноос өөр газарт хэвлэлийн хурал хийхэд хүрсэн байна. В.Зеленсктийтэй уулзахаас өмнө буюу пүрэв гарагт АНУ-ын удирдагч Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Украинтай холбоотой нөхцөл байдлыг хэлэлцжээ. Үүний дараа Цагаан ордны тэргүүн Будапештэд В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.
В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Д.Трамп Украинд “Tomahawk” пуужинг нийлүүлэх шийдвэрийн талаар тайлбар хийхдээ, АНУ хэдийгээр олон тооны пуужинтай ч гэсэн тэдгээр пуужингууд манай улсад өөрт нь хэрэгтэй байгаа гэж мэдэгджээ.
]]>
Zolboo Mon, 20 Oct 2025 13:41:47 +0800
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ https://setguul.mn/index.php?newsid=6719 https://setguul.mn/index.php?newsid=6719
Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор биткоины ханш даваа гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Биткоины ханш он гарснаас хойш өсөж байгаа бөгөөд үүнд институцийн хөрөнгө оруулагчид, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ээлтэй бодлого, мөн биткоин дэлхийн санхүүгийн системүүдтэй улам бүр холбогдож буй зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Өнгөрсөн ням гарагт биткоины ханш түүхэндээ анх удаа 125 мянган ам.доллароос дээшилснийхээ дараа 125835.92 ам.долларт хүрч өсжээ. Ингэснээр уг криптовалютын ханш энэ он гарсаар 33 гаруй хувиар өсөөд байна.
Биткоины өсөлт нь АНУ-ын худалдааны түншүүдэд Д.Трампын ногдуулсан татвар тариф болон түүнээс үүдэлтэй нөлөөллийн тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө төрөлжүүлэхэд хүргээд байгаа энэ үед ам.долларын ханш бусад томоохон валютуудын эсрэг сулраад байгаатай давхцаж байна. Иен, евро зэрэг валюттай харьцах ам.долларын индекс энэ онд ойролцоогоор 10 хувиар буурчээ.
“Биткоины ханш долоо хоногийн өмнө түр зуур 110 мянган ам.доллароос доошилсноосоо хойш өссөөр байна. Одоогийн өсөлт нь есдүгээр сарын 28-наас хойш ойролцоогоор 13 хувиар өссөн гэсэн үг юм” гэж “Trade Nation” платформын ахлах зах зээлийн шинжээч Дэвид Моррисон хэлсэн байна.
]]>
Zolboo Tue, 07 Oct 2025 13:07:14 +0800
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ https://setguul.mn/index.php?newsid=6713 https://setguul.mn/index.php?newsid=6713
АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа зогсох вий гэсэн болгоомжлол, геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсноор даваа гарагт алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 3800 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, алтны үнэ 14:00 цагийн байдлаар 1.9 хувиар өсөж, унц нь 3,829,63 ам.доллар болсон байна. “High Ridge Futures” фирмийн металлын арилжаа хариуцсан захирал Дэвид Мегерийн хэлснээр, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож болзошгүй байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчид найдвартай активын эрэлд гарсан нь алтны үнэ өсөх гол хүчин зүйлсийн нэг болжээ. Үүнээс гадна Оросын цэргүүд Украины зүүн нутгийн Донецк бүс нутгийн Шандриголово тосгоныг хяналтдаа авсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
Ингэснээр бодлогын хүү бага үед, мөн тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед өсөх хандлагатай байдаг алтны үнэ энэ он гарсаар 43 гаруй хувиар өсөөд байна. Өнгөрсөн баасан гарагт танилцуулсан АНУ-ын хувийн хэрэглээний зардлын үнийн индекс урьдчилсан таамаглалтай нийцсэн нь ирэх 10, 12 дугаар сард хуралдах Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлжээ.
Үүний зэрэгцээ мөнгөний үнэ 2 гаруй хувиар өссөнөөр унц нь 47 ам.долларт хүрч, сүүлийн 14 жил гаруйн хугацаан дахь дээд түвшинд хүрсэн байна. Мөн цагаан алтны үнэ 1.5 хувиар өсөж, 1592.65 ам.доллар болсон нь сүүлийн 12 жилийн дээд үзүүлэлт болсон бол палладийн үнэ 1.1 хувиар буурч, 1255.61 ам.доллар болжээ.
]]>
Zolboo Tue, 30 Sep 2025 15:45:55 +0800
Иран: Хоригийг сэргээсний хариуд “шийдэмгий" арга хэмжээ авна https://setguul.mn/index.php?newsid=6707 https://setguul.mn/index.php?newsid=6707 НҮБ-ын хоригийг сэргээсэнтэй холбогдуулан хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж Ираны Гадаад хэргийн яам мэдэгджээ. “Исламын Бүгд Найрамдах Иран Улс өөрийн эрх, үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалж, Ираны ард түмний эрх ашгийн эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд зохих хариу арга хэмжээг шийдэмгий авна" гэж ням гарагт гаргасан уг мэдэгдэлд дурдсан байна. 

Ираны Гадаад хэргийн яам мөн НҮБ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад хоригийг сэргээсэн нь “хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл" гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ есдүгээр сарын 28-нд шилжих шөнө дахин хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг 2015 онд Иран болон дэлхийн зургаан гүрний (Их Британи, Герман, Хятад, Орос, АНУ, Франц) хооронд байгуулсны дараа цуцалсан хоригийг дахин сэргээжээ. Энэхүү гэрээнд Техраны талаас ноцтой зөрчил илэрвэл НҮБ-ын хоригийг дахин сэргээхээр тусгасан байна.

2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талыг хүлээсэн үүргээ зөрчсөн гэж мэдэгдэж, уг гэрээнээс АНУ-ыг гаргаж, улмаар тус улсад авсан хоригуудаа эргэн сэргээсэн юм. 

АНУ энэ гэрээнээс гарснаар Ираны тал хүлээсэн үүргээсээ аажмаар ухарч, цөмийн байгууламжууддаа дахин уран баяжуулж эхэлжээ. Америкийн эрх баригчдын тооцоолсноор, Иран гэрээгээр тогтоосон хэмжээнээс дөрөв дахин их уран баяжуулсан байна.

Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Их Британи, Герман, Францын Гадаад хэргийн сайд нар Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй  байна гэж Ираныг буруутгасан захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүйн Зөвлөлийн даргад илгээжээ. Ингэснээр цөмийн хэлэлцээрт тусгагдсан хориг арга хэмжээг дахин сэргээх механизмыг (Snapback) ашигласан байна.
]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:39:19 +0800
Гауфф, Зверев нар Хятадын нээлттэй тэмцээний дараагийн шатанд шалгарчээ https://setguul.mn/index.php?newsid=6706 https://setguul.mn/index.php?newsid=6706
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 29 /Xinhua/. Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Коко Гауфф Хятадын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ням гарагт Лейла Фернандесийг ялснаар дараагийн шатанд шалгарчээ. Америкийн теннисчин К.Гауфф Канадын теннисчинтэй хоёр цаг 45 минут тоглосны эцэст 6:4, 4:6, 7:5 харьцаагаар буулган авч, шөвгийн 16-д шалгарсан байна.

“Би энэ оны эхээр Лейлатай тоглосон. Тэрбээр маш сайн тоглож байсан учраас өнөөдөр илүү ширүүн тоглолт болно гэдгийг мэдэж байсан. Мариагийн эсрэг томоохон ялалт байгуулсан тэрбээр Вашингтонд гайхалтай формтой байсан. Түүнийг энэ тоглолтод өөрөөр тоглоно гэдгийг би мэдэж байсан учраас түүнд нь дасан зохицох ёстой байсан, ялсандаа баяртай байна” гэж К.Гауфф тоглолтын дараа ярилаа.

Харин өдгөө 36 настай Хятадын ахмад тамирчин Жан Шуай дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж буй Америкийн Аманда Анисимовад 7:6 (11), 6:0-ээр хожигджээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй бусад тамирчдын хувьд Италийн Жасмин Паолини Америкийн Софиа Кенинийг 6:3, 6:0-ээр хожсон бол Германы Ева Лис Казахстаны Елена Рыбакинаг 6:3, 1:6, 6:4-өөр буулган авчээ. Харин Испанийн Паула Бадоса гэмтлийн улмаас тэмцээнийг орхисноор Чехийн Каролина Муховад дараагийн шатанд хялбархан шалгарах боломжийг олгожээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Герман-Оросын теннисчин Александр Зверев Францын тамирчин Корантен Мутег 7:5, 3:6, 6:3-аар буулган авлаа. Харин Оросын теннисчин Даниил Медведев Испанийн Алехандро Давидович Фокинаг ердөө 84 минутад 6:3, 6:3 харьцаагаар илүүрхсэн байна. Мөн Италийн Лоренцо Мусетти Францын Адриан Маннариног 6:3, 6:3-аар хожсоноор шөвгийн наймын төлөө тоглох эрхээ баталгаажуулсан бол Америкийн Лёрнер Тьен Италийн Флавио Коболлиг 6:3, 6:2-оор илүүрхэж, ATP 500 ангиллын тэмцээний шөвгийн наймд тоглох анхны эрхээ авчээ.
]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:38:35 +0800
Я.Синнер Бээжингийн тэмцээний хагас шигшээд шалгарчээ https://setguul.mn/index.php?newsid=6705 https://setguul.mn/index.php?newsid=6705

Тэрбээр шөвгийн наймд Унгарын теннисчин Фабиан Марожаныг 6:1, 7:5-аар хожсон байна. Ф.Марожан мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд 57-д бичигдэж байгаа юм. Тоглогчид талбай дээр 1 цаг 20 минутийг өнгөрүүлжээ. 

Хагас шигшээд Я.Синнер Австралийн теннисчин Алекс де Минортой тоглоно. Я.Синнер 2023 онд Бээжингийн тэмцээнд түрүүлж байсан бол 2024 оны тэмцээний финалд Испанийн теннисчин Карлос Алькараст хожигджээ. 


]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:37:24 +0800
Хятадын Хөдөө аж ахуйн сайд асанд цаазын ял оноожээ https://setguul.mn/index.php?newsid=6704 https://setguul.mn/index.php?newsid=6704
Жилинь мужийн Чанчунь хотын дунд шатны Ардын шүүхээс гаргасан шийдвэрт дурдсанаар, Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх яамны удирдлага дахь намын бүлгийн нарийн бичгийн даргын албыг мөн хашиж байсан Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасжээ.  Түүний бүх хувийн өмч хөрөнгө, хууль бусаар олсон орлогыг улсад хураан авсан байна. 

Тан Жэньжян 2007-2024 оны хооронд төв болон орон нутгийн түвшинд янз бүрийн албан тушаал хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох байгууллага, хувь хүмүүст аж ахуйн үйл ажиллагаа явуулах, төслийн гэрээ байгуулах, боловсон хүчний халаа сэлгээ хийх зэрэг асуудлаар туслалцаа үзүүлсэн нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Үүнийхээ хариуд тэрбээр нийт 2.68 тэрбум юань (38 сая орчим ам.доллар) үнэлгээ бүхий мөнгө, эд зүйл хахууль болгон авсан байна.

Тан Жэньжянд  улс, ард түмний эрх ашигт ноцтой хохирол учруулсны учир цаазаар авах ял оноох ёстой гэж шүүх үзэж байна. Гэвч гэм буруугаа хүлээсэн, хууль бусаар олсон орлогоо буцаасан болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа хүлцэнгүй хандсан байна.

Тан Жэньжян БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх яамны ХКН-ын салбарын нарийн бичгийн даргаар 2020 оны 12 дугаар сард томилогджээ. 


]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:36:54 +0800
Вьетнамд хар салхи болж, 17 хүн сураггүй алга болов https://setguul.mn/index.php?newsid=6697 https://setguul.mn/index.php?newsid=6697 Вьетнамд хар салхи болж, 17 хүн сураггүй алга болов


Бүалой хар салхи Даваа гаригт (2025.09.29) Вьетнамын эргийн дайрч, улмаар найман хүн нас барж, 17 хүн сураггүй алга болсон байна. Шуурганы хүчтэй салхи, аадар бороо нь оршин суугчдын байшинг эвдэж, цахилгаан эрчим хүчийг тасалжээ. Мөн авто зам болон явган хүний замууд үерт автсан төдийгүй үерийн ус Лаос руу урссан байна. Далайн давалгаа найман метр өндөрт хүрч, хоёр загас агнуурын завийг живүүлжээ. Улмаар 17 загасчин сураггүй болсон бөгөөд өөр нэг завьтай холбоо тасарсан. Хар салхины улмаас Нинь Бинь мужид найман хүн нас барж, долоон хүн гэмтжээ. Хүэ хотод нэг хүн үерт урсаж амь эрсэдсэн. Тхань Хоа мужид мод унаснаас болж нэг хүн амиа алдсан байна. Тус улсын Онцгой байдлын албаны мэдэгдсэнээр, 245 айлын байшин эвдэрч, 1,400 га талбайн буудай болон тариа үерт автав. Мөн зарим бүс нутагт холбоо тасарсан байна. Одоогийн байдлаар 28,500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, дөрвөн нисэх онгоцны буудлыг хаасан. Үүнээс болж олон зуун нислэг цуцлагдав. Хүчтэй аадар бороо үргэлжилж буй тул албаныхан үер, хөрсний гулгалт үүсч болзошгүйг анхааруулсан байна. Зарим газар 500 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна. Вьетнам нь Өмнөд Хятадын тэнгис рүү харсан урт эрэгтэй тул хар салхинд өртөмтгий орон. Бүало хар салхи өмнө нь Филиппинд хүрч, дор хаяж 10 хүний аминд хүрээд байжээ.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:16:15 +0800
ХЯТАДЫН ХАА-Н САЙД ТАН РЭНЬЖЯНД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООВ https://setguul.mn/index.php?newsid=6694 https://setguul.mn/index.php?newsid=6694  
БНХАУ-ын зүүн хойд Гирин мужийн шүүх Хөдөө аж ахуйн сайд асан Тан Рэньжянд цаазын ял оноолоо. Синьхуа агентлагийн мэдээлснээр, ХАА-н сайд асан Тан Рэньжян нь 2007-2024 онд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний авилга авсан гэжээ. Тодруулбал, Тан Рэньжян нь бизнесүүдийн үйл ажиллагаанд давуу эрх олгох, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, улсын томоохон бүтээн байгуулалтын төслүүдээс мөнгө шамшигдуулах, хамаарал бүхий этгээдээ тендерт ялуулах зэргээр албан тушаалаа урвуулан ашиглажээ.
Тан Рэньжян нь 14 жилийн хугацаанд нийт 268 сая юань буюу 37.5 сая ам.долларын авлига авсан нь баргимтаар нотлогджээ. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас буюу сайдын албан тушаалаа хашиж байх үеэс шалгагдаж эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд ХКН төрийн болон цэргийн өндөр албан тушаалтнуудын авлига албан тушаалын хэргүүдтэй эрчимтэй тэмцэж буй. Уг ажлын хүрээнд төрийн болон цэргийн өндөр албан тушаалтнуудад цаазын ял оноох нь нэмэгдэж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпины хувьд намын дээд удирдлагуудын сахилга батыг чангатгаж, авлигын эсрэг хийж буй дайныхаа үр дүнг ард түмэндээ харуулахыг хичээж байна гэж шинжээчид үзэж байна.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 17:50:29 +0800
Исландад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна https://setguul.mn/index.php?newsid=6525 https://setguul.mn/index.php?newsid=6525 viber_image_2023-11-15_13-54-21-191.jpg
   Өнгөрсөн даваа гарагт Исландын баруун өмнөд Рейкьянесийн хэсэгт 800 гаруй удаагийн газар хөдлөлт болсон. Сүүлийн өдрүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл багассан ч галт уулын дэлбэрэлт хэвээр байна гэж мэдээллээ.
Газар хөдлөлтийн дийлэнх нь Гриндавик хотод үүсэж, тус хотын олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.
Албаныхны мэдээлснээр энэхүү нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаа нь урд өмнө нь тохиолдож байгаагүй учраас хамгийн том ажиллагаа болж байна. Хэдийгээр бид нөхцөл байдлыг “минут тутамд” хянаж байгаа ч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсэн хэвээр байна” хэмээн мэдээлжээ.
Дэлбэрэлтээс үүссэн халуун хайлмаг өргөн газар нутгийг хамран урсах магадлалтай тул хотыг бодит аюулд оруулах эрсдэлтэй юм. Мэргэжилтнүүд Рейкьянесийн хэсэгт буцалж байгаа 15 км урттай халуун лаваа гол цөм идэвхтэй хэвээр байгааг онцолсон байна.
2010 онд Исландын галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн үнсэн үүл нь хэдэн арван мянган нислэгийг цуцлахад хүргэж байсан бол энэ удаад агаарын тээврийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй байхаар ажиллаж байгааг мөн мэдээллээ.
Эх сурвалж:BBC

Орчуулсан: Б.Гэрэлзаяа


]]>
Zolboo Thu, 16 Nov 2023 09:33:45 +0800