Хачирхалтай үндэстэн “Далайн цыган”-ууд

Индонезид Сама гэж омог бий. Хүмүүсийг нь самачууд гэнэ. Тэд бол ерөнхийд нь “бажао” гэж нэрлэдэг, далайг түшиглэн амьдрагч ард түмний нэг эд, эс нь юм. Бүх л амьдралынхаа турш завь хөлөглөн нэг арлаас нөгөө аралд шилжин амьдардаг тэдэнд эх орон, уугуул нутаг гэж үгүй.
Сонирхолтой нь, 2004 оны аймшигт цунамид хамгийн түрүүнд өртөх ёстой хүмүүс нь тэд байсан ч Энэтхэгийн далайн гүнд загасчилж явсан учир аюулаас холуур өнгөрсөн гэдэг. Үүссэн цагаасаа эхлэн ийм маягаар амьдарч ирсэн энэ омгийн хүн ам эдүгээ маш цөөрчээ. Амьдралын хосгүй нэгэн хэв шинжийг хадгалсан энэ ард түмэн сүүлийн үед уламжлалт хэв маягаа орхиход хүрээд байгаа аж.
Хачирхалтай үндэстэн “Далайн цыган”-ууд
2012 онд Индонезийн Жакарта хотод болж буй байгаль орчныг хамгаалах эрдэм шинжилгээний бага хурлын хэлэлцсэн гол асуудлын нэг нь дээрх бажаочуудын нэг омог болох лима омгийнхныг хамгаалах асуудал байсан юм. Тухайн үед Зүүн Калимантан мужийн цагдаа нар Берау дүүргийн нутаг дэвсгэр дээр байсан 100 гаруй сама хүнийг “Цагаачлалын хууль”-ийг зөрчсөн гэсэн шалтгаанаар баривчлан хориод байсан аж. Уг нь бол сама омог Берау мужийн арлууд дээр жилийн хэсэгхэн хугацаанд байгаад л нүүж оддог байсан юмсанж. Гэтэл яг тэр үед нь тааруулж баривчилсан нь байгаль хамгаалагчдыг дургүйцлийг тун их төрүүлсэн байдаг. “Самачууд бол завиар нүүдэллэн амьдарч ирсэн уламжлалтай үндэстэн. Тэдэнд буруу байхгүй. Тэд паспорт, иргэний харъяалал гэж мэдэх ч үгүй” хэмээн Берау мужийн нийслэл Самаринда хотын удирдах албан тушаалтан тухайн үед хэлж байв. Байгаль хамгаалагч, угсаатны зүйчид Зүүн Калимантаны Засаг захиргаанд хандан “далайн цыган”-уудыг суллахыг шаардсан өргөх бичиг хүргүүлж, олон улсын байгаль хамгаалах 16 байгууллага, Индонезийн ихэнх төрийн бус байгууллагууд үүнийг дэмжсэн түүхтэй. Тэд “Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь хуурай газрын амьдралд дасаагүйн улмаас өвчилж эхлээд байна. Байдал цаашид хэвээр үргэлжилбэл хүн төрөлхтний амьдралын нэгэн өвөрмөц хэв шинж мөхөхөд хүрнэ” хэмээн учирласнаар асуудлыг пелаучуудын талд шийдүүлж байсан юм.
Хачирхалтай үндэстэн “Далайн цыган”-ууд
Филиппиний зүүн хэсэгт орших Сулу хэмээх бүлэг арлаас завь хөлөглөн далайд гарсан энэ омгийнхон сүүлийн хэдэн зуун жилийн турш Номхон далайн арлуудаар тэнүүчлэн аж төрж байгаа юм. Самачууд эхлээд Малайзын Сабах мужийн арлуудыг дамжин амьдардаг байсан ч яваандаа хэд хэдэн хэсэг салж, Индонезийн арлуудаар амьдрах болсон юм. Тэдний “нутаг дэвсгэр”-т дээр өгүүлсэн Малайзын Сабах мужаас гадна Индонезийн Калимантан мужийн хойд талын арлууд багтдаг юм. Далайн эргийн ойролцоо загасчлан амьдардан энэ ард түмний нүүдэл үргэлжилсэр л байгаа. Гэхдээ тэдний тоог чухам хэд болохыг хэн ч мэддэггүй ажээ.       
Хачирхалтай үндэстэн “Далайн цыган”-ууд
   ХҮН АМ
Нийт 1.093.672+ орчим. Үүнээс Филиппинд 470 мянга, Саба, Малайз орчимд 436 мянга гаруй, Индонезид 175 мянга, Бруней орчимд 12 мянга гаруй. 
СУУРЬШЛЫН БҮС
Филиппин: Сулугийн шүрэн арлууд, Замбаонга, Пенисула, Давао дел Сур, Минданао арал.
Малайз: Саба
Индонези: Калимантан, Сулавеси, Лессер Сунда арлууд, Молуккийн хойг, Кангеан арлууд.
Бруней: Арлын эргэн тойронд
ХЭЛ
Синама, бажау, таусуг, замбаонгено, чавакано, себуано, тагалог, малай, индонези, англи
ШАШИН ШҮТЛЭГ
Лалын шашны суннит урсгал, анимизм, Христ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ