Та нар жирэмсэн хэрэм харсан уу?
Их хөөрхөн амьтан ихэд ховордож байгаа юм билээ шүү.
Өвөлдөө зоорилосон самрыг нь олоод суйлчихвал амиа хорлодог гэнэлээ.
Самар ч гэсэн үнэт баялаг.
Ялангуяа эмэгтэйчүүдийн ямарваа нэг хагалгаа хийлгэсэн хүн өдөртөө цөөхөн ч гэсэн самар иддэг ёстой юм билээ.
Нэг сонирхолтой бичлэгийг толилуулая.
Амазонийн ширэнгэ ой дотор нэгэн ер бусын омгийнхон амьдардаг. Тэд өөрсдийг нь хөнөөхөөс сэргийлэн, ойн гүнд нүүдэллэн амьдарсаар олон жилийг үджээ. Тэдгээр Ава омгийн хүмүүс Европын колоничлогчдын уршгаар мөхлийн ирмэгт ирсэн бөгөөд боолчлолын дараахан тэд зугатан ширэнгэн ойд очсон байна. Тэд байгальтай нягт харьцаатай аж төрөн, зэрлэг амьтдыг гэршүүлж, заримынх нь үр төлийг хөхөөрөө тэжээдэг гэнэ.
Ава омгийн хүмүүстэй нүүр тулан уулзах завшаан тэр бүр олддоггүй. Харин фото зурагчин Доменик Пульезе (Domenico Pugliese) бол тэдэнтэй уулзаж чадсан цөөн азтануудын нэг юм. Тэрээр гайхалтай омгийн хүмүүстэй хэсэг хугацаанд хамт байж, тэднийг зугаацуулж чадсан аж. Анх 2009 онд нэгэн сэтгүүлч найзынхаа зөвлөснөөр тэдэнтэй уулзахаар ширэнгийг зорьжээ. “Тэд моторт завины дууг сонсоод голын эрэг рүү гүйлдэн ирсэн. Тэднийг анх харахад, яг л өөр ертөнцөд ороод ирсэн мэт санагдаж байлаа” хэмээн зурагчин дурсан ярьжээ.
Ава омгийнхонтой харьцаад эхэлсний дараа тэдний бараг доог тохууны бай болсон гэнэ. Насанд хүрсэн хүн гэр бүлгүйгээр хэрхэн амьдарч болоод байдаг талаар тэд огт ойлгохгүй байсан аж. Тэдний хувьд гэр бүл хамгийн чухал. Гэр бүл гэсэн ойлголтод ойр дотны хүмүүсээс гадна амьтад ч ордог. Тэдгээр амьтад өндөр модон дээрээс самар, жимс түүхэд нь тэдэнд тусалдаг учраас гэр бүлийн гишүүнд тооцогддог юм байна.Ава омгийнхон ихэвчлэн зэрлэг гахай, хэрэм, тоть, томоохон мөлхөгчдийг барьж авчрах бөгөөд хамгийн дуртай нь сармагчин гэнэ.Сармагчингууд гол хүнс нь хэдий ч харин омгийн эмэгтэйн хөхийг хөхөж өссөн зулзагыг иддэггүй, тэдэн рүү буцаж ирэхэд нь гэр бүлийн гишүүн мэт хүлээн авдаг аж.
“Тэд хэрэм, сармагчингийн үр төлийг яг л хүүхдээ хооллож байгаа мэт хөхөөрөө тэжээдэг. Энэ нь биднийг байсан байрнаасаа асар их урагшилсныг харуулж байна. Тэд бол харин байгаль дэлхийдээ асар ойрхон хүмүүс. Ойрхон ч гэлтгүй, бүр байгалийн нэгэн хэсэг болсон” хэмээн Пульезе өгүүлжээ.
Өнөөдрийн байдлаар, Ава омгийнхноос ердөө 400 орчим хүн үлдсэн бөгөөд тэдний 60 нь гадаад ертөнцтэй огт харьцаж үзээгүй гэнэ.
Тэдний ихэнх нь далайн чанадаас тээгдэж ирсэн улаан бурхан, томуу болон бусад халдварт өвчнүүдээр нас барж, үлдсэнийг нь каучук, чихрийн нишингийн талбайд боолоор ажиллуулдаг байжээ. 1835 онд олон зууны турш дарлуулан мөлжүүлсний эцэст Мараньяна омгийнхон Европын колоничлогчдын эсрэг босч, таван жил тэмцэх явцад 100 мянга гаруй нутгийн оршин суугчид буудуулан хөнөөгдөж байсан аж.
Үүний дараахан Ава омгийн хүмүүс бөглүү ширэнгэ рүү зугатан, нүүдэлчин маягаар амьдрах болжээ.
1982 онд Дэлхийн Банк болон Европын Холбоо нутгийн уугуул иргэдийн газар нутгийг хамгаалахад зориулан Бразилид 90 сая доллар өгч байсан боловч хууль бус ой сүйтгэгчид сүүлийн 30 жилийн турш тэдний оршин амьдрахад заналхийлэл учруулж байгаа аж.
СайханУул