Адууны өв соёлын “Агтана хүрээт” наадам болно



Сүхбаатар аймгийн Шилийн Богдод 11 дүгээр сарын 16-17-нд Монгол өв соёлоо сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үндсэн зорилготой "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, Олон улсын гэрэл зургийн фестиваль болно.
Адууны өв соёлтой холбоотой шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн, цэнгүүн энд болно. Газар газрын шилдэг зурагчид, хүлэгч эрс, хийморь, цог золбоо дуудсан энэ сайхан нутгаас монголчууд авшиг шингээн авдаг уламжлалтай билээ. Энэхүү наадмыг 2018 онд Өвөрмонголын өөртөө засах орны Одон телевиз, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгуулж байсан юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.скачать dle 12.0

Холбоотой мэдээ