Хүүхэд залуучуудын хөгжлийн жишиг төв байгуулжээ
Налайх дүүрэгт Хүүхэд залуучуудын хөгжлийн төв байгуулжээ. Тус төв нь мэргэжлийн багштай, 10 төрлийн дугуйлан, секц хичээллэдэг ба үүнд дүүргийн 174 гаруй хүүхэд хамрагддаг байна. Хөгжлийн дөрвөн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 733 хүүхэд хамрагджээ.
Энэ талаар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр “Энэхүү төв нь Хүүхэд хамгаалал, гэр бүл, залуучуудын хөгжлийн чиглэлээр ажилладаг. Тухайлбал, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байгаа” гэсэн юм.