Импортоор авах улаан буудайг 100 мянган тонноор нэмэв

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, 100 мянган тонн улаан буудай, 2000 тонн хуурай сүү нэмэлтээр импортлох боллоо.
Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг ХХААХҮЯ-нд үүрэг болгожээ. Энэ дагуу 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний бүтээгдэхүүнээс хоёр нэр төрлийн буюу улаан буудайг 100 мянган тонн, хуурай сүүг 2000 тонноор нэмж импортлох санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжив. Ингэснээр 2020 онд Монгол Улс нийт 160 мянган тонн улаан буудай, 6000 тонн хуурай сүү импортлох боллоо.
Монгол Улсын хүн амын 2020 оны хэрэгцээнд 227 мянган тонн гурил буюу 302 мянган тонн улаан буудай шаардлагатай. Монгол Улс 2019 онд 407 мянган тонн улаан буудай хураан авч хүн амын гурилын хэрэгцээний 81 хувийг дотоодын гурилаар хангах боломжтой тул гурилын хомсдол үүсэхгүй хэмээн мэргэжлийн байгууллагуудад тооцож байна.  Гэсэн ч болзошгүй эрсдэл, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний зөвлөл дээрх шийдвэрийг гаргав.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ