442 мянган тонн үр тариа хураах урьдчилсан баланс гарчээ

Ургац хураалтыг технологийн хугацаанд нь шуурхай зохион байгуулах, оюутан, цэргийн албан хаагчдын ажиллах хугацааг 14-20 хоног сунгах, импортын хүнсний ногооны гаалийн албан татварыг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд 30 хувь болгож нэмэх зэргийг судлан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Урьдчилсан балансаар 442 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 177 орчим мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, малын тэжээлийн ургамал 80 мянган тонныг хураан авах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт ургац хураалт хэвийн буюу 41-59 хувьтай. Харин Сэлэнгэ, Төв аймагт таримлын болц оройтсон зэргээс дөнгөж эхэлж байна. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ