БНСУ-д коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-ын Дэгү хотод сүмийн мөргөлд оролцож байсан хүмүүсээс COVID19 вирусийн халдвар илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Одоогоор 104 хүнд халдварын шинж тэмдэг илрээд байгаа бөгөөд пүрэв гарагт 63 настай эрэгтэй уушгины хатгалгааны улмаас нас баржээ. Дэгү хотын захирагч Квон Ён Жин хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалж, 2.5 сая хүн амтай хотыг онцгой бүс болсныг зарласан байна.
Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод буй Хятадын Хубэй мужид халдварын улмаас нас барсан хүний тоо 115-аар нэмэгдлээ. Хятад улсын хэмжээнд нас барсан хүний тоо 2223-д хүргэсэн байна. 
Хятад улсын хэмжээнд халдварын 74,987 тохиолдол илрээд байна.
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ