Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Азиас гаралтай нүүдэлчдийн хамгийн эртний ер бусын онцгой сууцнуудын нэг “Гэр” дээр тулгуурлан ГэрТент-г зохион бүтээжээ
Монгол гэр нь хамгийн тогтвортой шийдэлтэй гэдгээ цаг хугацааны явцад батлан харуулсан тээвэрлэж явдаг сууц юм. Дугуй хэлбэртэй энэхүү сууц нь аялал зугаалгын майхан биш бөгөөд хүмүүсийг нэг газраас нөгөө газар хүртэл нүүдэллэн амьдрахад авсаархан байдлаар бүтээгдсэн.
Гэр нь 4 улирлын туршид маш хэмнэлттэй, зардал багатай ба нүүж, тээвэрлэх, буулгаж барихад тун хялбар байдаг нь энэ удаан хугацааны туршид хэрэглэгдсээр ирсэн шалтгаан юм. Гэр нь ихэнх майхны адил төмөр раман дээр тогтдоггүй, босоо хэлбэрийн ханатай байдаг нь тухтай амьдрах орчныг бий болгодог. Гэрийн энэхүү үндсэн хана нь маш тогтвортой, бат бэх ба тойруулан давхарлагаа хийж, дулаан байлгах боломжтой тул 4 улирлын туршид хаана ч, тэр бүү хэл Монголын болон Оросын хатуу өвлийн улиралд ч тэр ашиглах боломжтой. Гэрийн үндсэн бүтэц нь сүүлийн 3000 жилийн туршид өөрчлөгдөөгүй явсаар ирсэн сууц юм. Харин OVOO Camping-ийн GetTent бүтээгдэхүүн нь үүнийг илүү сайжруулсан байна.
GerTent нь сүүлийн 3000 жилийн туршид туршигдаж ирсэн бүтцийг орчин үеийн шилдэг технологитой хослуулж буй шийдэл юм. Үүнийг угсрахад ердөө 15 минут зарцуулах боловч бүтэн жилийн турш 4 улирлын алинд нь ч ашиглах боломжтой. GerTent-ын үндсэн рам, багана нь 6061 хөнгөн цагаанаар хийгдэж , 540gsm PVC шалтай, ус шорооны хамгаалалттай Poly Cotton материалаар хана болон дээврийг бүрсэн байна. Мөн үүнийг Монголын хөрсөн дээр зуны +40 градус, өвлийн -40 градусд ашиглаж, туршиж үзэхэд ямар ч асуудал гараагүй тул аль ч улсад, ямар ч улиралд ашиглах боломжтой юм. Мөн GerTent-г хамгийн ширүүн бороон шуурга, хүчтэй салхинд туршиж үзсэн. Түүний дугуй хэлбэр нь агаарын солилцоог маш сайн эргэлдүүлж, дулааныг тэнцвэртэй тараадаг нь өвлийн улиралд дулаан, зундаа сэрүүн байлгаж чаддаг байна.
GerTent нь эвхэгдэж, 2 цүнхэнд багтаж машины ард багтдаг бол дэлгэгдээд 530 sq.ft буюу 8 хүнийг хангалттай багтаадаг байна. GerTent нь 4 цахилгаантай хаалгатай, 2 цонх, 2 дээврийн цонхтой. Мөн майхнуудыг хооронд нь залгаж хаалга, өрөө болон тусгаарлах хэсэг болгож арга хэмжээнд ч ашиглах боломжтой. GerTent нь бат бөх, тогтвортой тул голын эрэг, тал газар, элсэн цөл, уул, хад болон ой модонд ч ашиглаж болно. 4 улирал ашиглаж болох тул та жилийн аль ч улиралд аялал зугаалганд явах боломжтой ба таныг бүтэн жилийн баталгаагаар хангаж байгаа юм.
GerTent-тэй цуг дэлхийг тойр
Монголын уламжлалт гэрийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан жилийн 4 улирлын турш ашиглаж болох тогтвор сайтай, бат бөх, тээвэрлэхэд авсаархан, тав тухтай аялалын сууц.
GerTent-ын давуу тал
- 15-20 минутанд барина
- Нийт жин 35кг
- Ус, чийгний хамгаалаттай
- 8 хүний багтаамжтай
- Дотор нь гал түлж болно.
Бат бөх архитектурын шийдэлтэй, 3,000 жил туршигдсан.
Монгол гэрийг 3000 жилийн өмнөөс ашиглаж ирсэн, нүүдэлчин соёл ахуйд нэн тохиромжтой, нүүж, тээвэрлэхэд хялбар, дугуй хэлбэр, өвөрмөц шийдэл бүхий нүүдлийн сууц юм. ГэрТент нь Уламжлалт нүүдэлчин соёлын энэхүү сууцын бат бөх, тогтвортой чанарыг орчин үеийн дэвшилтэт технологи, материалтай хослуулан Монголын тал нутаг, салхи, шуурга, 4 улирлын хатуу, эрс тэс аль ч үед туршигдсан.
Барихад 15 минут, буулгахад 10 минут
GerTent-ыг 2 хүн 10-15 минутанд угсрах ба 10 минут дотор буулгаж болно. Энэ нь нүүдэлчин аялагчдад нэн тохиромжтой ба байгалийн гамшиг, аврах ажиллагаанд туслах төв баазыг барихад ч боломжтой юм.
Гэрийг ачаад явахад хэцүү байна уу? Харин ГэрТент-г авч явахад хялбар
Ижил тэгш жинтэй 2 цүнхэнд багтана. GerTent нь тээвэрлэхэд хялбар ба 35-40кг жинтэй тул хаашаа ч зөөж болно. Харин гэрийг тэр болгонд чадах бил үү.
Дөрвөлжин биш, дугуй хэлбэртэй
GerTent-н дугуй хэлбэр нь найрсаг, тав тухтай, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг ба агаарын солилцоо нь дулаан болон сэрүүн агаарыг тэгш тараадаг юм.
Зогсоогоороо байж болох том орон зайтай
Хөлөө жийгээд хэвт, найз нөхдөө урь, хүлээн авалт зохион байгуул, бүр дахин нэгийг нэмж залгах боломжтой. GerTent-д таны хүссэн амьдралд зориулсан хангалттай орон зай байна.
1 биш, 2 биш, бүр 4 хаалгатай
GerTent-ын нэг давуу тал нь 4 хаалгатай ба энэ нь орох гарахад хялбар болгох нээлттэй загвартай юм. Үүдний хаалга нь 1,8 метр өндөртэй тул та орж гарахдаа толгойгоо цохино гэж үгүй. Бусад 3 хаалга нь 1,6 метр тул өдөртөө маш том цонх болж болох ба мөн нэмэлт майхан залгаж тусдаа унтлагын өрөө болгох боломжтой.
Дээрээ цонхтой
Монгол гэрийн тооно, өрхний загварыг тодотгон оруулсан нь гэрэл болон агаарыг сайн нэвтрүүлж чаддаг. Тэгэхдээ та санаа бүү зов! Ялаа шумуул, шавьжны хамгаалалтын торыг мөн суурилуулж өгсөн байгаа.
Майхан дотроо гал түлэх боломжтой
GerTent нь 4 улирлын сууц тул майхан дотор галлаж хүйтны улирлыг ажралгүй дулаан даван гарах боломжтой. Мөн та яг л гэртээ байгаа юм шиг майхан дотроо хоолоо хийх боломжтой. Яндангийн хамгаалалт нь +200 градусд шатдаггүй материалаар хийгдсэн.
Залгадаг үүдний өрөө
Үүдний өрөөг урагшаа харсан хаалгатай залгаж болно. Зоорь, агуулах хэсэг болгон ашиглаж болох ба мөн 2-3 хүн ч унтах боломжтой.
Өрөө хуваагч
GerTent нь 4 хаалгатай учир 2-3 гэр бүл дотор нь өрөө гаргаж өөрсдийн унтлагын өрөө болгох боломжтой.
Crowdfunding буюу олон нийтийн санхүүжилтын Кикстартер платформоор дамжуулан олон улсаас санхүүжилт татаж буй ГэрТент төслийн тухай та эндээс харна уу. mon.fnd.to/gertent