ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг хүнийг тусгаарлаж, шинжилгээ авчээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл сум, Орхон, Баян-Өлгий аймагт тус бүр нэг нэг иргэн тусгаарлагдсан. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, шинэ коронавирус илрээгүй байна. Мөн БНСУ руу яваад буцаж ирээд ажиглалтад орсон 51 хүнээс коронавирус илрээгүй байна.
Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол гэж үзэн хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг хүнийг тусгаарлаж шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу нь хараахан гараагүй байгаа юм байна. Үүнээс гадна нислэгээр гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаж байгаа гэж мэдэгдлээ.