Ховд, Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхонд хүн амын өсөлт өндөр байна
Хүн амын өсөлт Ховд, Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон аймаг болон Улаанбаатарт их байна.
Тодруулбал, 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.6-3.5 пунктээр дээгүүр байгаа Үндэсний статистикийн хороо дурдлаа. Харин Өмнөговь аймагт ижил түвшинд, бусад аймагт 1.0-12.6 пунктээр доогуур байгаа аж.
Дашрамд дурдахад, Монгол Улсын хүн ам өнгөрсөн онд 63.1 мянган хүнээр нэмэгдэж, 3.3 сая болсон билээ.