БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 3000 дөхжээ

 БНСУ-д бямба гарагт “COVID-19” коронавирусний халдварын 594 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 2931 хүрч, уг халдварын улмаас 16 хүн нас баржээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 476 нь Дэгү хотод, 60 нь Умард Гёнсан мужид илэрсэн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Халдварын тархалтын голомт болох Дэгү хотод 2000 гаруй хүн халдвар авсан нь БНСУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын 70 гаруй хувьтай тэнцэж байна.БНСУ-ын дөрөв дэх том хот, 2.5 сая хүн амтай Дэгү хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буй нь тус хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс шинжилгээ авч эхэлсэнтэй холбоотой юм. 
Мөн БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас бямба гарагийн өглөө мэдээлснээр, коронавирусний халдварын тархалттай холбогдуулан дэлхийн 70 гаруй орон БНСУ руу зорчихыг хориглох, БНСУ-аас ирсэн иргэдийг хөл хорионд оруулах шийдвэрийг гаргажээ. 
Montsame.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ