Жирэмсэн эмэгтэйг хөл хорио тогтоосон үеэр машин дотор нь эх барьж авжээ
Шинэ корона вирусийн халдвараас сэргийлж, орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг хааж хөл хорио тогтоосон энэ үед Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг жирэмсэн эмэгтэйг машинд эх барьж авжээ.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 1-ний 15:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт УБТЗ-ын Дархан зүтгүүрийн депогийн харьяа Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг сумын төвөөс нэлээд зайтай “100 модны пост” хэмээх газар ажил үүргээ гүйцэтгэж байхад нь төрөх дөхсөн жирэмсэн эхнэрээ суулгасан "Приус" маркийн автомашинтай залуу сандарсан байдалтай иржээ.
Н.Саруулбаяр хэмээх уг залуугийн эхнэр н.Энхчимэг төрөх гэж өвдөөд эмнэлэг рүү авч явах замдаа ийнхүү эмчтэй таарсан байна.
Бага эмч Б.Бадамцэцэг машинд нь сууж хамт эмнэлэг явсан ч төд удалгүй бүсгүй төрөх болж, эсэн мэнд машин дотор нь эх барьж авсан байна. Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг эх, охин хоёрт амьдрал бэлэглэж, эмч хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлжээ.
Саруулбаяр, Энхчимэг хоёр 2,250 кг охинтой болсон байна.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН