Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 илрүүлжээ
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд /2020.02.29, 03.01/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 196 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 126 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.Түүнчлэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.
Мөн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан гурван зөрчил бүртгэгдсэн байна.