Зам тээврийн осолд өртөгсдийн тэн хагас нь хүүхэд байв

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 652 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 515 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 15 хүн бэртсэний 7 нь хүүхэд байна. Мөн нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 26-нд 06.15 цагийн орчимд Дархан-Уул аймгийн хоёрдугаар багийн нутагт "Nissan Advan" загварын автомашин хашаа мөргөж, жолооч нь амиа алджээ. Мөн тухайн өдрийн 20.10 цагт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороон дахь Шувуун фабрикийн замд "Sinotruck" загварын автомашинаар 29 настай явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ. Түүнчлэн, энэ сарын 27-ны 18.30 цагт Төв аймгийн Борнуур сумын засмал замд "Toyota Prius" загварын автомашин онхолдож, 61 настай зорчигч эмэгтэйн амь хохирчээ.
Иймд хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд 95 согтуу жолоочид хариуцлага тооцжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ