Хот руу орж ирэх иргэдээс 10 гаруй асуултад хариулт авч байж нэвтрүүлнэ

Маргааш 06.00 цагт хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээнэ. Ингэснээр нийслэлд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирнэ гэсэн тооцоог цагдаагийн байгууллагаас хийсэн. Мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж авах юм байна. Уг асуумжийн хуудас нь зорчигчийн овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэх ажээ.
Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч бүрийн халууныг хэмжих юм байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ