Twitter бүх ажилчдаа гэрээсээ ажлаа хийхийг уриаллаа
Цахим сүлжээний акулуудын нэг гэгдэх “Twitter” компани коронавиурсын тархалт ихсэж байгаатай холбогдуулан “Хэрвээ боломжтой бол дэлхий даяарх бүх ажилчдаа гэрээсээ ажлаа хийхийг” уриалсан мессежийг даваа гарагт тус компанийн хүний нөөцийн ахлах ажилтан албан ёсны сайтаараа дамжуулан түгээлээ.
Энэхүү уриалгыг заавал бүх ажилчид дагаж мөрдөх албагүй бөгөөд Twitter-ийн ажлын оффисууд нээлттэй хэвээр байх болно гэж мөн нэмж дурджээ. Ажилчдынхаа эрүүл, аюулгүй ажиллах нөхцөл байдлыг хангах үүднээс барилгууддаа гүн цэвэрлэгээ, ариутгал хийлгэж байгаа ба алхам тутамдаа маш болгоомжтой байж өөрсдийн эрүүл мэндийг ч хайрлахыг хүссэн байна.
Мөн тус компанийн зүгээс хэт чухал биш бизнесийн уулзалт, аяллуудаа цуцалсан гэж мэдэгдлээ.
Erennews.mn