Ховд аймаг нийт 18,122мкв талбайд ариутгал хийсэн
”Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохих журмын дагуу үе шаттай хийж байна.
Тухайлбал, 01дүгээрсарын 31-ний өдрөөсэхлэн 7 хоног бүрийн бямба гарагт Ховд нисэх онгоцны буудалд ариутгал хийж байгаа.
02дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Ховдаймагчиглэлийн нийт 23 автобусанд ариутгалын ажилхийсэн.
Мэргэжлийн байгууллагын хувьд нэг сарын ариутгал, халдваргүйтгэлийн бодисны нөөцтэй байх ёстой. Гэтэл өвчлөлийн идэвхжилтээс хамаарч 03дугаар сарын 03-ныөдрийнбайдлаар 7-10 хоногийн нөөцтэй байна.
Тус байгууллагань хот хоорондынавтобусанд ариутгал хийхдээ 10 мянган төгрөгийн хураамж авч байгаа.Тухайн мөнгө санхүүжилтийг ашиглан ариутгалын бодисын нөөц бүрдүүлнэ гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч, их эмч Л.Баасансүрэн хэллээ.
Өнгөрсөн 02дугаарсард 15 айлөрх, Цамбагарав зочид буудал, Цагдаагийн газар,Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Ганданпунцагчойлин хийд,“Цагаан уул”ахмадын ордон,“Эвийн хүч”худалдааны төв, Авто тээвэр гэх мэт газартнийт 18.122мквталбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.
Montsame.mn