Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хурдаа тохируулж явахыг анхааруулав
Улсын Онцгой комисс шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг нээсэн.Үүнтэй холбогдуулан03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00-13:00 цагийн байдлаар Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 241, сумдын чиглэлд 65 тээврийн хэрэгсэл, 1353 иргэн замын хөдөлгөөнд зорчсонбайна.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон түр 13хяналтынпост ажиллаж буй. Үүнд Онцгой байдлын газрын 23 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн цагдаагийн 76 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жолооч, зорчигчдод 3000 ширхэг гарын авлага тараан өгчээ.
Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм биелүүлж, хурдаа тохируулан явах, удаан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үед 2 цаг тутам зогсож амрах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн ханган зорчихыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.