Барилгын компаниуд 12.0 сая төгрөг хандивлав
Улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж Архангай аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ж.Нэргүй захиралтай “Гурван тамир” ХХК 10.0 сая, Н.Чулуунбат захиралтай “Эсгэл” ХХК 1.0 сая, Л.Гомборагчаа захиралтай “Тамир таун” ХХК 1.0 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээндхандивлалаа.
"Цаашид бидний тус дэм хэрэг болбол бүхий л талаараа тусалж дэмжихэд бэлэн байна" гэдгийг “Гурван тамир” компанийн захирал Ж.Нэргүй хэлэв.
Аймгийн Онцгой комиссоос дээрх компанийн хамт олонд талархлаа илэрхийллээ.