Нөөцийн махыг Улаанбаатар хотын 279 цэгт худалдаална
Энэ жил 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэжээ. Нөөцийн махыг гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын 279 цэгээр дамжуулан худалдаалах ажлыг эхлүүлсэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ.
Харин цагийн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор махны экспорт зогсжээ. Тодруулбал, энэ оны эхнээс махны экспортоо зогсоосон юм байна. Ч.Улаан сайд энэ тадаар хэлэхдээ "Хорио цээрийн дэглэм цуцлагдсан даруйд тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдэд махаа экспортлох зөвшөөрлийг нь яаралтай олгоно. Харин экспортод гаргах зөвшөөрөлгүй ч их хэмжээгээр мах нөөцөлсөн аж ахуйн нэгжүүүд бий. Эдгээр аж ахуй нэгж нь мах импортлогч талын шаардлагыг хангахгүй. Тиймээс нөөцөлсөн махаа дотоодын зах зээлдээ худалдаалахыг зөвлөж байгаа. Экспортод гаргах зөвшөөрөлгүй ч их хэмжээгээр мах нөөцөлсөн 60 орчим аж ахуйн нэгж бий. Ялангуяа адууны мах их хэмжээгээр нөөцөлсөн. Ер нь энэ жил махны хангамж хангалттай хэмжээнд байх учраас үнэ нь хөөрөгдөхгүй" гэлээ.