БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 5621-д хүрчээ

Тус байгууллагын мэдээлснээр, нас барсан тохиолдлын тоо 33 болж нэмэгджээ. Нас барсан өвчтөнүүдийн дийлэнх нь өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс байна.
2019 оны 12 дугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн шинэ коронавирус тус улсаас гадна дэлхийн 80 гаруй оронд илрээд байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, Хятад улсаас гадна халдвар авсан хүний тоо 10500 давж, 160 хүн нас баржээ.