Италид бүх сургуулийн сургалтыг түр зогсооно
Итали улсад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болжээ.
Мөн спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулах ажээ. Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3000 давж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрчээ.
Хятад улсад өнгөрсөн оны сүүлээр дэгдэж эхэлсэн коронавирус дэлхий даяар 90 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 3200 орчим хүн нас барсан байна.