Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 317 хүрчээ

Шинэ төрлийн коронавирусний халдвар баасан гарагийн байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 317 тохиолдол илэрчээ.
Үүнээс Японд 86 /хөлөг онгоцон дээр байсан 61 хүнийг оруулсан/, Сингапурт 30, Тайландад 25, БНСУ, Хонконгт 24, Тайваньд 16, Австралид 15, Малайзад 14, Германд 13, АНУ, Вьетнамд 12, Макаод 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн Францад 6, Канад, АНЭУ-д 5, Их Британи, Энэтхэг, Филиппинд 3, ОХУ, Италид 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги, Испани, Камбож, Финланд, Швед, Шри Ланкад тус тус 1 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконгт тус тус 1 хүн нас баржээ.
Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 31161 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 636 хүрчээ. Халдвар авсан хүмүүсээс 4821-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 1540 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ