Согтууруулах ундаа худалдаалсан, хэрэглэсэн зөрчлийг илрүүлжээ
Дэлхий даяар тархаж буйшинэ коронавируснийхалдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлжбайна.Энэ хүрээндУлсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймаг, сумын Засаг даргын захирамжийг зөрчин архи согтууруулах ундааг цагийн хуваарь хэтрүүлэн худалдан борлуулсан зөрчлүүд гарсаар байна.
Уг зөрчил ньДархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт үзлэг хийхэдилэрсэн бөгөөдцаг хэтрүүлэн архи согтууруулах ундаа худалдаалсан зөрчилнь дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн ажээ.
ТүүнчлэнДархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01-А/54 дүгээр захирамжийн 3 дугаарт Зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглож, үйлчлүүлэгчид гаднаас архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг тухайн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон.Харинэнэхүү үүргийг зөрчсөн тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 02-нд гарсныг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж холбогдох арга хэмжээг авч байна.Тодруулбал иргэд зочид буудалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Мөнархи согтууруулах ундаа, тамхийг зохих зөвшөөрөлгүй худалдсан зөрчлийгилрүүлсэн байна.03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Мэдээлэл технологийн албаны холбогдох мэргэжилтнүүд хамтран шөнийн эргүүл хийхэдархи согтууруулах ундааг дуудлагаар зарж байсан 2 зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчил гаргасан иргэдэд хуулийн хүрээнд хариуцлаганоогдуулах арга хэмжээг Цагдаагийн газраас авахаар ажиллаж байгаа аж.Мөн дээрх зөрчилтэй ижилмэдээллийг аймгийн Цагдаагийн газрын 102 дугаарт утсаар мэдээлэхийгхүсчээ.

Эх сурвалж: Montsame.mn