Эмнэлгийн бүтээгдэхүүнийг хямд өртөгөөр тээвэрлэхээ илэрхийлэв
ААН-үүдийн төлөөллийн нэг "Туушин" ХХК-ийн хамт олон ЭМЯ-нд 30 сая төгрөг хандивлав.
Тус компанийн зүгээс дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж Covid-19 халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагч нарт талархал илэрхийлэв.
Мөн аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх, даван гарахад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн хэрэглэл, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртөгөөр тээвэрлэн авчирч хамтран ажиллахад бэлэн байгааг "Туушин" ХХК-ийн дэд захирал Ж.Монголжингоо мэдэгдлээ.