Авлигатай тэмцэх байгууллага нь 2.38 тэрбум ам доллар төвлөрүүлжээ

Авлигатай тэмцэх байгууллагын тайланд өгүүлснээр тус байгууллага төрийн бусад байгууллагатай нягт хамтран ажилласан бөгөөд Холбооны Улсын Ерөнхий Аудитын Зөвлөлтэй хамтран авлигатай тэмцэх үндэсний стратеги боловсруулсан байна.
Тэд 2019 онд 26163 мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгахад оролцсон бөгөөд эдгээрт холбогдсон 10143 хүнийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн гэж байлаа. Дээрх хүмүүсээс 50 нь Засгийн газрын сайд болон түүнтэй адил түвшний албан тушаалтай хүмүүс байсан аж.