Төрийн албан хаагчид амны хаалт оёж хандивлав

Дундговь аймгийн БСУСГ-ын харьяа 16 байгууллага, ХХААҮГ, Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид өөрсдийн оёсон амны хаалтыг аймгийн Онцгой комисст өнөөдөр гардуулан өглөө.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж, ард иргэд, албан байгууллагууд ийнхүү сэтгэлийн хандив өргөсөөр байгаа юм.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн сургууль, найман цэцэрлэг, музей, Төв халхын дуулалт жүжгийн театр, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, БСУСГ-аас “Нэг хүн-нэг амны хаалт” аян өрнүүлж, нийт 3300 ширхэг амны хаалт оёж хандивлалаа.
Мөн ХХААҮГ-аас 200, Улсын бүртгэлийн хэлтсээс 215 ширхэг амны хаалтыг мөн оёж Онцгой комисст хүлээлгэн өгсөн аж.
Хандивыг хүлээлгэн өгөх үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ дээрх байгууллагуудын албан хаагчдад талархсанаа илэрхийлээд “бид бүгдээрээ эв эеэ хичээж, дор бүрнээ хариуцлагатай байж, дэлхий нийтийг цочроогоод байгаа энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстой. Тиймээс иргэд маань Онцгой комиссын үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсээ ойлгож, үйл ажиллагааг нь дэмжиж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй юм” гэлээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ