Оёдлын цехүүд амны хаалт үйлдвэрлэж эхэллээ
Говь-Алтай аймгийн Онцгой комиссын саналын дагуу орон нутагтаа даавуун амны хаалтны нөөц бүрдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг хангах зорилгоор даавуун маскыг оёдлын цехүүд үйлдвэрлэж эхлээд байна.
Одоогоор “Уран шувуу” оёдлын цех нийтдээ 10 мянга гаруй амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр нь хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүний гэсэн ангиллаар амны хаалтыг үйлдвэрлэж байгаа бөгөөд зах зээлд худалдаалахдаа нэг бүрийн үнийг 700 орчим төгрөг байна гэдгийг мэдээлэв.
Шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлж орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, өөрийн болон хайртай дотны хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг тус аймгийн ЭМГ-аас уриалав.