Кэрол Дуэк: Өсөлтийн болон хөшүүн сэтгэлгээ
Бидний амьдралыг чиглүүлж байдаг хоёр үндсэн сэтгэлгээний хандлага байдаг. Өсөлтийн чиг хандлагатай сэтгэлгээ нь амжилтад хөтөлдөг
***
Кэрол Дуэк хүний сэдэл судалдаг. Тэрээр хүмүүс хэрхэн амжилтад хүрдэг /бүтэлгүйтдэг/ , түүнийг дэмжихийн тулд хүн юу хийх шаардлагатай тухай удаан хугацаанд судалж иржээ. Сэтгэлгээний хоёр хэв загвар, түний үр дүнгийн тухай түүний онол нь сүүлийн үед олны сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.
Түүний судалгаа нь хөгжлийн сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, бие хүний сэтгэл судлалын солбицол дээр хүмүүс өөрийн тухай төсөөллөө хэрхэн бий болгодог, үйл хөдлөлөө хэрхэн чиглүүлдэг тухай судалдаг аж. Түүнийхээр дээр сэтгэлгээний хэв загвар тогтон төлөвших нөхцөл, тэдгээрийн сэдэл, өөрийн хяналт, хүмүүс хооронд харилцаа болон амжилтад үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байна.
Энэ судалгаагаа нэгтгэн “Сэтгэлгээний загвар: Амжилтын шинэ сэтгэлзүй” /Mindset: The New Psychology of Success/ хэмээх бүтээлээ туурвижээ. Уг бүтээлдээ бидний ухамсартай болоод ухамсаргүй дэх бодлууд ямар нөлөөтэй байдаг, үгээр дамжуулан сайжруулах асар их бололцоо байгааг илрүүлсэн байна. Хүмүүс бидний өөрсдийн тухай төсөөлөл нь бидний сэтгэлгээний хэв загвараас шалтгаалдаг байна. Үүнээсээ хамаараад бид илүү өндөр амжилт үзүүлэх эсвэл нөөц бололцоогоо бүрэн шавхаж чаддаггүй ажээ.
Тэрээр бид оюун ухаан, бие хүнийхөө төлөвшлийг өөрчлөн төлөвшүүлж чадна гэсэн бодол эсвэл энэ бол өөрчлөгддөггүй, тогтсон зүйл гэж үзэхээс хамаараад сэтгэлгээний хоёр үндсэн хэв загварыг бий болгодог байна. Үүнд:
Сэтгэлгээний хоёр хэв загвар
Та өөрийгөө хэн гэж бодох тань бусад бүх зүйлсийг тодорхойлдог. Хэрвээ таны зан төрх, чанар өөрчлөгддөггүй гэж үздэг бол сэтгэлгээний тогтонги, хөшүүн хэв загвартай бөгөөд алдаанаасаа суралцахын оронд өөрийгөө үргэлж зөв гэдгийг нотлох хандлагатай. Дуэк бичихдээ “Хэрвээ та тодорхой хэмжээний оюун ухаан, бие хүний шинж чанар, ёс суртахууны чанартай гэж үздэг бол түүнийгээ хамгийн тэнцвэртэй, зохистой гэдгээ батлах хэрэгцээтэй байдаг бөгөөд эдгээр зан чанаруудаа дутагдалтай, сул талтай гэж үздэггүй аж. Бидний эргэн тойронд – ангид, ажил дээр, харилцаандаа зөвхөн өөрсдийгөө нотлон харуулах л зорилготой хүмүүс их тааралддаг. Ийм хүмүүсийн хувьд ямар ч нөхцөл байдалд оюун ухаан, бие хүн, зан чанараа батлан харуулахыг л хичээдэг. Энэ нөхцөлд тэд би чадах уу, үгүй юу, ухаантай харагдах уу эсвэл тэнэг харагдах уу, намайг хүлээн зөвшөөрөх эсвэл няцаах бол уу, ялагч уу ялагдагч байх уу гэсэн байр сууриар хандаж байдаг.”
Соёлын хувьд мэдээж эдгээр зүйлс бол эрхэмлэх зүйлс байдаг. Бид оюун ухаан, зөв бие хүн, зан чанарыг дээдэлж, хүндэтгэж үздэг. Иймээс ийм зан чанаруудыг хангахыг хүсэхгүй хэн байх билээ гэж бодож болно. Гэвч энэ нь сул талтай юм. Энгийн үгээр хэлбэл, покер тоглож хүнд гарт нь ирсэн “хөзрөөс” өөр сонголт байхгүй гэж үзэж буйгаас ялгаагүй юм. Харин сэтгэлгээний нөгөө хэв загварыг зүйрлэж хэлбэл “хөзрийн 10-тын хос”-той хэрнээ бусдад болон өөртөө хамгийн дээд хувилбар болох “бундын флаш”-тай гэж итгүүлэх гэж буй тоглогч гэж үзэж болно. Ийм нөхцөлд гарт байгаа “хөзөр” бол зөвхөн эхлэх цэг бөгөөд хүчин чармайлтаараа сайжруулах боломжтой гэж үзэх хандлага юм.
Итгэл үнэмшлээ өөрчлөх нь бидэнд гүн гүнзгий нөлөө үзүүлнэ. Өсөлтийн сэтгэлгээний загвар нь суралцах асар хүчирхэг эрмэлзлэлийг бий болгодог. “Өөрийгөө мундаг гэдгээ харуулах, нотлох гэж цаг дэмий үрэхийн оронд жинхэнээсээ сайжрах, мундаг болох гэж оролдох болно. Засаж, сайжруулах боломж байхад дутагдлаа нуух гэж оролдох шаардлагагүй болно. Найз нөхдөөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдохын оронд сорьдог, шалгадаг, өрсөлдөөнд уриалдаг нэгэнд татагдах болно. Хялбархан, амархан чаддаг зүйлээрээ оролдохоос илүү хүч, оюун сорьсон зүйлдээ татагдах болно.
Өөрөөр хэлбэл бүтэхгүй байсан ч өөрийнхөө чадлын дайдыг сунгасан, сорьсон ажил, үйлд татагдан эрмэлзэх нь өсөлтийн сэтгэлгээний үндсэн мөн чанар юм. Энэ нь амьдралынхаа хамгийн бэрх, сорилттой үедээ хөгжин дэвших боломжийг бий болгодог сэтгэлгээний хэв загвар юм.
***
Эрсдэл, хичээл зүтгэлийн талаархи бидний санаа бодол бидний сэтгэлгээний загвараас угшилтай. Зарим хүн сорилт тулгарахын ашиг тусыг олж харж, суралцаж, өсөхийг эрмэлздэг. Үүний нэг алдартай жишээ бол Тэрбумтан бизнесмен Уоррен Баффегийн гаргасан Баффе томьёо байдаг /The Buffett Formula/. Харин бусад нь хичээл зүтгэл гаргахаас зайлсхийдэг.
Дуэкийн үзэж буйгаа, “Дэлхийн хамгийн амжилттай яваа хүмүүсийн 10 нууц гэх зэрэг олон номууд номын дэлгүүрт түгээмэл байдаг, маш олон ашигтай зөвлөмж өгсөн байдаг. Гэвч ихэвчлэн хоорондоо уялдаагүй олон санааг жагсаасан байдаг. Жишээлбэл, эрсдэл хий, өөрөө итгэ гэх зэрэг. Эдгээрийг хэрэгжүүлж чадсан хүмүүсийг та бишрэх боловч харин хэрхэн тийм амжилтад хүрсэн нь оньсого хэвээрээ л үлддэг.” Үүний оронд сэтгэлгээний хөшүүн болон өсөлтийн хэв загварыг сайн таниад авбал, өөрийнхөө шинж чанарыг өөрчилж чадна гэх итгэл үнэмжшилтэй болох нь жинхэнэ “нууц” буюу амжилтад хүрэх хаалгыг нээх ажээ. Өөрөөр хэлбэл амжилт бол бусдаас илүү байхдаа бус өөрийнхөө хамгийн сайн хувилбар байх бөгөөд, бүтэлгүйтэл бол хараал бус боломж бөгөөд амжилтад хүрэх гол түлхүүр нь хичээл чармайлт гэдгийг хүмүүс номноос уншсан байдаг. Харин хөшүүн сэтгэлгээтэй хүмүүс үүнийг хэрэгжүүлж чаддаггүй. Учир нь тэдний сэтгэлгээнд амжилт бол онцгой авьяас билэг, харин авьяас билэггүй хүмүүсийн хувьд хичээл зүтгэл хэрэгтэй гэсэн номлол явдаг.
***
Сэтгэлгээний загвар нь бас бүтээлч чадварт нөлөөлж байдаг
Судлаач Дуэк, амьдралын ухралтыг онцгой хүмүүс ирээдүйн амжилт болгон хувиргаж чадсан байдаг гэж үзсэн. Бүтээлч чадварын нь өсөлтийн сэтгэлгээнээс үүдэлтэй шаргуу, няцашгүй зантай холбоотой гэж судлаачид тогтоожээ. Түүний тайлбарлаж буйгаар “өсөлтийн сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд ч бүтэлгүйтэл бол хүндхэн туршлага болдог ч энэ бол тэднийг “тодорхойлдоггүй” харин ч шийдвэрлэх, даван гарах ёстой, сургамж авах ёстой л нэг асуудал л гэж үздэг аж. Бид алдаанаас үргэлж суралцах боломж байдаг. Сагсан бөмбөгийн спортын домог болсон дасгалжуулагч Жон Вудэн “Бусдад буруугаа тохож эхлээгүй л бол бүтэлгүйтэл биш” гэдэг. Бусдад буруугаа тохсон үед алдаагаа үгүйсгэж, суралцах чадваргүй болдог байна.
***
TED ярианыхаа үеэр Дуэк “шийдэхэд хүнд аливаа асуудал бэрхшээлд хандах хоёр хандлага байдаг”. Өөрийн тавтай бүсээс /comfort zone/ гадагш гарах шаардлагатай хэсэгт таны ажил үйлсээ сайжруулах түлхүүр оршиж байдаг бөгөөд чадахуйнхаа хязгаарт хүргэдэг чухал хэсэг нь байдаг. Хоёр хандлагыг энгийнээр хэлбэл, “Та уг асуудлыг шийдэхээр хэмжээний ухаантай юу, эсвэл … “Та уг асуудлыг одоохондоо шийдэж хараахан амжаагүй байгаа юу” гэж болно.
Хараахан амжаагүй байгаа гэдэг нь хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэх их хүчийг агуулах ажгуу.
Чикаго хотын нэгэн ахлах сургуульд хүүхдүүдийг үнэлэхдээ “хараахан амжаагүй” /Not Yet/ гэсэн дүн ашигладаг нь гайхалтай туршлага байна. Хэрвээ та хичээлдээ унасан F дүн тавиулах үед хүүхдүүдэд би хэн ч биш, би хаа ч хүрч чадахгүй гэсэн сэтгэгдэл үлдээж байдаг. Харин “хараахан амжаагүй” гэсэн дүн тавиулсан хүүхдэд, суралцаж байгаа, цаашид амжуулна гэсэн ирээдүин итгэлийг үлдээдэг байна.
Мөн 10 настай хүүхдүүдийн дунд сорилт, хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдэж байгааг нь шалгах зорилгоор, тэдний хувьд шийдэхэд хэцүү даалгавар өгсөн юм. Зарим нь маш эерэгээр хүлээж авч байлаа. Тэд “сорилтод дуртай”, “энэ даалгавраас сонирхолтой юм мэдэх юм байна” гэхчилэн хариулж байв. Тэд өөрсдийн ур чадвараа дээшлүүлж болно гэдгээ бүрэн ойлгож байв. Өөрөөр хэлбэл тэдэнд өсөлтийн сэтгэлгээ зонхилж байв. Харин зарим сурагчдын хувьд маш эмгэнэлтэй, хүнд хүлээж авч байсан юм. Хөшүүн сэтгэлгээний үүднээс тэдний оюун ухааныг үнэлж цэгнэхэд тэд дийлэхгүй, чадахгүй асуудал тулгарлаа гэж эмээж байв. “Хараахан амжаагүй” гэх хандлагын оронд “яг одоо яг энд” гэдэг дарамтад орж байсан юм. Ингэж бодсон сурагчид дараа нь ийм асуудал тулгарахад суралцахын оронд хуулах сонголт хийж байв. Мөн тэд бүтэлгүйтлийнхээ дараагаар өөрсдөөс нь доор байгаа сурагчдыг харж, бага ч гэсэн тайвшрал олж байлаа. Судалгаа бүрт тэд бэрхшээлээс зугтаж байлаа.
Сурагчид бүтэлгүйтэлтэй тулгарсан үед тархины ямар хэсэг цахилгаан идэвхи явагдаж буй эрдэмтэд судалж үзсэн байна.
Зүүн талд хөшүүн хэвшмэл сэтгэлгээтэй сурагчдын тархины зураг байх бөгөөд ямар нэгэн идэвхжил ажиглагдаагүй. Тэд алдаанаас зугтаж байна. Тэд алдааг шийдэхийг эрмэлзэхгүй байна. Харин баруун талд, өсөлтийн сэтгэлгээний загвартай сурагчдын тархины зураглал байх бөгөөд эндээс ажиглавал тэд идэвхтэй анхаарч, ойлгох, тайлбарлах, шийдвэрлэх гэж оролдож байх аж. Тэд алдаанаасаа сурацлаж, засаж байгаа юм.
Яг одоо яг энд гэдэг урхид ороход амархан. Манай хүүхдүүд Элон Маск шиг агуу мөрөөдөлтэй байхын оронд Онц /А дүн/ дүн авах гэж улайран зүтгэцгээдэг, дараагийн шалгалтад өөрийгөө нотлон харуулах гэж хичээдэг. Бид нар хүүхдүүдээ өөрсдийн өгдөг баталгаа нотолгооноос хэтэрхий хамааралтай болгож, тэднийг тоглоом болгож байна.
Одоо тэгээд яах ёстой вэ? Хүүхдүүдийнхээ оюун ухаан, авьяасыг битгий магт, харин түүний оронд тэдний хичээл зүтгэл, идэвх, тэмүүллийг магтан сайшаах хэрэгтэй.
Бид ухаантай, авьястай, мундаг гэж магтсаар өдийг хүрсэн, гэвч энэ нь буруу болж таарлаа. Үүнийг дахин битгий хийгээрэй. … Харин хүүхдүүдийнхээ оролдлого, үйлдэл, хичээл зүтгэл, гаргаж буй шийдэл, стратеги, анхаарал хандуулж байгаа байдал, няцашгүй байдал, сайжруулалтыг тултал магтан сайшаа. Тэгвэл тэд маань няцашгүй, цөхрөшгүй хүчирхэг хүмүүс болно.
Бид ямар үг хэллэг хэрэглэх нь маш их нөлөөтэй. Хараахан амжаагүй, одоохонд дуусаагүй зэрэг нь хүүхдүүдэд итгэл өгч, цаашид дахин дахин оролдох зоригийг бадраах болно. Бид сэтгэлгээний загварыг өөрчилж чадна.
Бидний хийсэн нэг судалгаанд шинэ, хүндрэлтэй зүйлсийг суралцах гэж тав тухтай бүсээс гарах бүрт тархинд нейронууд шинэ, илүү хүчтэй холбоосыг үүсгэж, цаг хугацааны явцад ухаажиж байдаг. Харин ийм өсөлтийн сэтгэлгээ суугаагүй сурагчид сургуулийн шилжилтийн хүнд үед амжилт нь буурдаг байхад өөрчлөгдсөн сурагчдын дүн эрс сайжирсан байна. Олон жилийн судалгааны олон мянган хүүхдүүдийн сурлагын амжилт ч гэсэн ийм сэтгэлгээтэй нягт холбоотой нь нотлогдсон юм.
Номын зохиогч, эрдэмтэн Кэрол Дуэк-ийн ТЕД яриаг үзэх линк: