Монгол ноолууранд дурлагсдын эгнээнд Приянка Чопра нэгдлээ



Хөнгөн, зөөлөн, дулаан, эрхэмсэг, тансагийн илэрхийлэл болсон монгол ноолууранд дурлагсдын тоо нэмэгдсээр.
Холливудын одод, алдартай загвар өмсөгчид ч энэ төрлийн материалд шунан дурлах болсон бөгөөд бидний сайн мэдэх загвар өмсөгч Жижи Хадид монгол ноолуурын "Мандхай" брэндийн үнэнч хэрэглэгч. 
"Мандхай" брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгчээр "Буян" компанийн захирал Б.Жаргалсайханы охин Ж.Мандхай ажилладаг. 
Тус брэнд сүүлийн үед инстаграм хуудаснаа тун ч алдартай болж буй. Тансаг ноолууран эдлэлээр гоёсон олны танил бүсгүйчүүд папараци төдийгүй фэйшн блоггеруудын хараанд өртөж, Монголын "Мандхай" брэнд улам бүр эрэлттэй болсоор байна. 
Хамгийн сүүлд Ж.Мандхайн бүтээсэн хувцсаар Болливудын алдарт жүжигчин Приянка Чопра гоёжээ. Цагаан өнгийн ноолууран чөлөөт загвар бүхий малгайтай цамц, өргөн загвар бүхий ноолууран өмдөөр гангарсан тэрбээр орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг билээ. 
Мөн загвар өмсөгч Жижи Хадид энэ загварын цамцыг "Burberry" брэндийн өмд болон "Dr.Martens" брэндийн гуталтай хослуулан өмссөн нь тун зохицжээ. Юүдэнтэй цагаан ноолууран цамцны хувьд 495 фунт буюу 1.645.899 төгрөгийн үнэтэй ажээ. 
"Мандхай" брэндийн үнэнч хэрэглэгчдийн тоонд загвар өмсөгч  Хэйли Бибер, Бэлла Хадид, фэйшн директор Арабелла Гринхилл, Spice Girls хамтлагийн дуучин Жери Хорнер, жүжигчин Дакота Жонсон нар багтдаг байна. 
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ