Аль аймаг хамгийн их нүүрсний нөөцтэй вэ?

Ашигт малтмалын газраас мэдээлж буйгаар Монгол орны хэмжээнд нүүрсний 12 сав газар байна. Өнгөрсөн оны статистик мэдээгээр нүүрсний нийт батлагдсан геологийн нөөц 32.6 тэрбум тонн юм. Цаашдаа энэ нөөц нэмэгдэх бүрэн боломжтой бөгөөд доктор Д.Бат-Эрдэнэ геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц онолын хувьд 150 тэрбум тонн хэмээн дүгнэжээ. 
2019 оны байдлаар хүчин төгөлдөр нүүрсний 173 аж ахуйн нэгжийн 296 ашиглалтын тусгай зөвшөөрлийн байна. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн хэд нь аль аймагт байгааг, мөн аль аймаг хамгийн их нүүрсний нөөцтэйг дараах хүснэгтээс харна уу. Одоогоор 21 аймгийн 19-өөс нь нүүрсний нөөц илэрчээ. 

Аймгийн нэр

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо

Батлагдсан нөөц мянган/тонн

1

Архангай

1

1,198.04

2

Баянхонгор

11

210,769.37

3

Булган

4

86,104.39

4

Говь-Алтай

27

435,537.34

5

Говьсүмбэр

10

1,828,382.75

6

Дархан-Уул

1

71,508.01

7

Дорноговь

38

3,040,328.87

8

Дорнод

15

1,727,597.97

9

Дундговь

23

2,042,829.98

10

Өвөрхангай

1

29,687.6

11

Өмнөговь

46

7,164,225.82

12

Сүхбаатар

18

1,553,426.82

13

Сэлэнгэ

3

439,148.35

14

Төв

42

7,881,601.57

15

Увс

13

1,158,041.21

16

Улаанбаатар

18

839,632.09

17

Ховд

11

177,896.14

18

Хөвсгөл

6

214,235.3

19

Хэнтий

8

3,708,080.96

скачать dle 12.0

Холбоотой мэдээ