2096 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлээд байна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний 655 аж ахуйн нэгж байгууллага, 1451 иргэн нийт 2096 объектод мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, үйл ажиллагааг түр зогсоолоо. Аж ахуй нэгж байгууллага иргэдэд “Сovid-19 халдвараас гэр бүлээ яаж хамгаалах, албан байгууллага дээрээ урьчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх зэрэг зөвлөмж мэдээллийг өгч байна. Төр засгийн бодлого шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоож, халдваргүйтгэл ариутгал хийхийг аж ахуй нэгж байгууллагууддаа уриалж байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.