Хилийн чанад дахь монголчуудыг олноороо цуглахгүй байхыг уриалжээ

Дэлхийн олон улс оронд Covid -19 өвчний халдварын нөхцөл байдлыг цар тахал хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас зарлаад байна. Тиймээс Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-аас уриалга гаргажээ.
Уг уриалгад, "Түр зуурын боловч санамсаргүй тохиолдлоос өндөр эрсдэл дагуулж болзошгүй энэ цаг үед иргэдийн төлөөлөл холбоо, нийгэмлэг клуб болон нийт хилийн чанадад суугаа Монгол иргэддээ олноор цугларах аливаа спорт,  соёл, урлаг, олон нийтийн бусад бүхий л нийтийг хамарсан  үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй. Тус вирусийн нууц болон илрэх үе, одоо дэлгэрсэн улс орнуудад тархалтын хурд, олон улсын нэр бүхий байгууллагуудын гаргасан нөхцөл байдал намжих урьдчилсан таамаглал зэргийг харгалзан 2020 оны 05 дугаар сарын 10 –ныг дуустал зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн та бүхэндээ зөвлөмж болгож уриалж  байна.
Мөн иргэд та бүхэн суугаа улс , хотуудынхаа удирдлага, төр засгаас гаргаж буй мэдээлэл,  шийдвэр, зөвлөмжийг цаг алдалгүй авч, сандралгүй тайван байдлыг эрхэмлэн, хувийн хариуцлагаа илүү өндөржүүлж, эрүүл мэнддээ анхаарч, өөр хоорондоо байнгын холбоотой байхыг хүсье" гэжээ.
Хилийн чанад дахь монголчуудыг олноороо цуглахгүй байхыг уриалжээ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ