Л.Наранбаатар: З.Энхболдыг АТГ болон тагнуулд шалгуулна

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж байсан З.Энхболдыг эдийн засагч Л.Наранбаатар Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, прокурорын байгууллагад шалгуулах гэж байгаа тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр "З.Энхболд нь өндөр албан тушаалын эрх мэдлийг ашиглан хамаарал бүхий компаниудаар дамжуулж, нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх хэргийг АТГ, ТЕГ, прокурорт өгөхөөр материалаа бэлдсэн" хэмээв.
Тухайлбал, "Страто" компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нь бизнесийн хамааралтай. З.Хишигтогтох нь А.Баттүшигтэй хоёр компани хамтран эзэмшдэг. Түүгээр зогсохгүй хоёр компанийн оффис нь нэг дор байдаг. "Страто" нь 2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол ТЭЗҮ нь тухайн оны арванхоёрдугаар сард гарсан байна. Хувь эзэмшлийг нь харвал 50 хувь нь Хятадын хөрөнгө оруулалтай компанийнх, харин 37 хувийг А.Баттүшиг эзэмшдэг. 37 хувь гэдэг бол хяналтын багц бөгөөд компанийн бүх зүйлийг удирдана гэсэн үг. Энэ компани сард Тавантолгойгоос 50 мянган тонн нүүрс авч угаадаг. Эдийн засгийн тооцооллоор үзвэл жилд 1.5 сая тонн нүүрс угааж бэлдэхэд 740 орчим тэрбум төгрөг болно. Одоогоор үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 4.5 сая тонн нүүрс угаадаг болохоор бэлтгэж байгаа. Хэрэв ингэвэл жилийн орлого нь 2.1 их наяд төгрөг болно гэхчилэн тайлбарлалаа.
Мөн Ардчилсан хүчний холбоог З.Энхболд, З.Хишигтогтох, н.Тулгат нар үүсгэн байгуулсан. Энэ хамт байгуулсан н.Тулгат нь 2013 онд "Хишиг арвин" компанийн Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Бизнессийн байгуулагын Гүйцэтгэх захирлаар улс төрийн байгууллагын хүн томилогдсон нь эрүүл бус үзэгдэл гэж харагдаж байна. Энэ компани 2013 оноос хойш хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлогыг "Эрдэнэс Тавантолгой"-гоос олсон. Үүнд аудит хийлгэхийг шаардаж байна.
Монголчуудын сайн мэддэг "Суруга Монгол" гэж компани бий. Тэр компанийн захирал, Япон улсын иргэн гэмт хэрэгт гүтгэгдэн, гэм буруугүй нь тогтоогдож, нутаг буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг. Түүний эзэмшиж байсан газарт “Хурд” группын орон сууцны хороолол баригдсан. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Хишигтогтохын нэр дээр байна. 4-5 тэрбумын үнэлгээтэй орон сууцууд. Үүний шалтгааныг хууль хяналтын байгууллагууд тогтоох хэрэгтэй хэмээсэн юм.
Erennews.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ