Малчид хотондоо ч өвс тэжээлээ хүргэж чадахгүйд хүрээд байна


Завхан аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд цагаан зудтай 15 сум, цагаанаар зудархуу дөрвөн сум байна.
Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс сум нэн хүнд байгаа. Харин Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумын хойд, зүүн хойд хэсэг буюу Дархан-Уул, Нуур багууд, Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут сумын нутаг дэвсгэр цагаан зудтай. Сонгино, Цэцэн-Уул, Завханмандал, Эрдэнэхайрхан сум цагаанаар зудархуу байна.
Цагаанаар зудтай болон зудархуу бүс нутгийн мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой, малын тарга тэвээрэг муудаж малын хорогдол гарсаар байна. Малчид хөнгөлөлттэй болон тусламжийн өвс тэжээлийг зөөхөд хүндрэлтэй байна.






скачать dle 12.0

Холбоотой мэдээ