Коронавирусний цар тахал хэзээ намжихыг хэлжээ
Коронавирусний цар тахал 6 дугаар сар гэхэд намжиж магадгүй байна хэмээн БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны мэргэжлийн шинжээчдийн комиссын тэргүүн Жун Наньшань мэдэгджээ.
"Ийм үр дүнд хүрэхийн тулд улс орнууд “Covid-19” цар тахалтай тэмцэхдээ бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. “Covid-19” цар тахалтай тэмцэхэд хэдэн сар шаардлагатай. Бүх улс орон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж, үндэсний хэмжээнд хүчин чармайлт гаргахыг би уриалж байна” гэж тэрбээр хэлжээ.
Бүх улс орон сайшаалтай арга хэмжээ авч байгаагаас үндэслэн ийм таамгийг дэвшүүлж байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Зарим улс орон вирусний аюул дэгдээд байгааг нухацтайгаар хүлээн авч, коронавирусний халдвартай тэмцэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол коронавирусний цар тахал илүү удаан үргэлжлэх магадлалтай хэмээн тэрбээр мөн ярьсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг