Корона вирусний тархалтыг зогсоохын тулд хамгийн хатуу арга хэмжээ авч байна
Хятадад тархаад буй коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хийж буй ажлыг Олон улсын хамтын нийгэмлэг ойлгож, дэмжиж ажиллана хэмээн найдаж байгаагаа БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо өнөөдөр илэрхийллээ.
ДЭМБ өнгөрсөн шөнө хуралдаж Олон улсын хэмжээнд онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хятадын Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээлэл хийхдээ, “Хятадын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд ач холбогдол өгч, хамгийн хатуу арга хэмжээг аваад байгаа бөгөөд тархалтыг үр дүнтэйгээр хяналтдаа авч, өвчнийг бүрмөсөн устгах чадамж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Мөн Олон улсын хамтын нийгэмлэгээс коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хийж буй ажлыг ойлгож, дэмжиж ажиллана хэмээн найдаж байгаагаа” илэрхийлэв.
ДЭМБ-аас Хятад улсын коронавирусний тархалттай тэмцэж буй ажлыг өндрөөр үнэлж, уг тэмцэлд олон улсын нөөц бололцоог татан оролцуулах нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн чадавх сул орнуудад шаардлагатай олон улсын тусламжийг үзүүлэхэд тустай гэдгийг онцолсон талаар Хятадын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.