"Бэтмен" киноны зураг авалтыг хойшлуулжээ

Америкийн “Warner Bros” кино студи"Бэтмен"киноны зураг авалтыг хоёр долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ.
“Warner Bros”"Бэтмен"уран сайхны киноны зураг авалтыг хоёр долоо хоногийн хугацаагаар хойшлуулж байна. Студи коронавирустэй холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Супер баатрын тухай уг киноны зураг авалтыг 1 дүгээр сард Лондонд эхлүүлжээ. Кинонд жүжигчинРоберт Паттинсон, Зои Кравиц, Колин Фарреллнар гол дүрийг бүтээж байгаа билээ. “Warner Bros” кино студи өмнө нь “Riverdale” цувралын зураг авалтыг зогсоосон байна. Зураг авалтын багийн гишүүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ