"Питер Туулай 2" киноны нээлт дөрвөн сараар хойшлогдлоо

"Питер Туулай" киноны эхний анги 2018 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Энэ удаа жүжигчин Жеймс Корден, Маргот Робби нар гол дүрүүдэд дуу оруулсан юм. Одоогийн байдлаар хэд хэдэн уран бүтээл нээлтээ хойшлуулж буйгаа зарлаад байна. Коронавирус Холливудын олон кинонд цохилт өгч чадах уу гэдэг асуулт хүмүүсийн анхаарлыг татаад байна.
Вирусийн тархалтаас болж Их Британи, АНУ, Хятад, Италийн бүх кино театрууд болон Францын зарим хэсэгт байрлах кино театрууд хаалгаа бариад байгаа аж.