“Юнител” групп 100 сая төгрөг хандивлав

 Үүрэн холбооны “Юнител” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 50 сая төгрөгийг бэлнээр Улсын онцгой комисст өнөөдөр хандивлалаа.
Мөн 500 хүн онлайнаар хурал хийх боломжтой хурлын системийн жилийн эрх, хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер, Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернэтийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12 GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт буюу нийт 100 сая төгрөгийн хандив өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Montsame.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ