Зөвлөмж: Нийтийн тээврийн хэрэгсэлд хэрхэн халдваргүйжүүлэлт, ариутгал хийх вэ?

• Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
• Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал, хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг 0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх / Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй/
• Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах
• Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа зорчигчдыг суулгах
• Жолооч болон зорчигчид амны хаалт заавал зүүнэ.
Халдваргүйжүүлэлт хийхэд анхаарах зүйл:
• Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
• Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
Дээрх аргаар нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал хийх шаардлагатай бөгөөд ард иргэд, зорчигч та бүхнийг хувийн ариун цэврээ сахиж амны хаалт болон нэг удаагийн бээлий өмсөж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байна.