Нийтийн тээврийн 288 автобусыг ариутган халдваргүйжүүлэв

Нийслэлийн нийтийн тээврийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 288 автобусыг ариутган халдваргүйжүүлэв. 
Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн “Шинэ ариусгал” ХХК хийв. Шинэ коронавирусний халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан УОК, НОК-ын хуралдаанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагад нийтийн тээврийн үйлчилгээг тусгай маршрутаар зорчуулах, өвчлөлийг тараахгүй байхад анхаарах, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулах үүрэг болгосон юм. Үүний дагуу хийж буй ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй байдалтай Нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага өнөөдөр танилцаж, 1, 2 дугаар баазад ажиллалаа.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ