Covid-19 ханиаднаас юугаараа ялгаатай вэ?
Ханиад томуу тусах өндөр эрсдэлтэй хүйтний улирал дуусаагүй байгаа энэ үед COVID-19 болон ханиадыг хэрхэн ялгах талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан мэдээллийг хүргэж байна. Хоёр өвчин хоёулаа амьсгалын замд нөлөөлдөг боловч нэлээд ялгаатай. Юун түрүүнд тархалтын хурдац нь өөр. Энгийн ханиадны илрэх хугацаа болон дахин халдварлах давтамж богино байдаг. Ханиадны үед шинж тэмдэг илэрсний дараа халдварладаг бол коронавирус илрэхээс өмнө ч халдвар тараадаг байна. Хүүхдүүд ханиад авах нь элбэг байдаг. Харин бага насны хүүхдэд коронавирус бараг халддаггүй аж.
Зарим тохиолдолд коронавирус ч нэг их хурц шинж тэмдэг үзүүлэхгүй байх боломжтой. Тиймээс ялангуяа эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байгаа бол анхааралтай байж, шинж тэмдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэдэгт өндөр настай, астматай, зүрхний өвчин болон чихрийн шижинтэй, жирэмсэн хүмүүс багтаж байгаа юм.
ТӨР.МНБ, ХОНГОРЗУЛ