Европын бүх оронд коронавирусний халдвар бүртгэгдлээ

Түүний мэдээлснээр, халдвар илэрсэн хүмүүс 1948 болон 1973 онд төрсөн эмэгтэйчүүд бөгөөд хоёулаа өмнө нь халдварын голомтот газар байжээ.
Черногорын эрх баригчид өмнө нь боловсролын байгууллагуудыг хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглохын зэрэгцээ тус улсын иргэдийг хэд хэдэн улсад зорчихыг хязгаарлаж, зарим улсаас ирсэн хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулсан юм. Үүнээс гадна, хилээ хааж, агаар, төмөр зам, автобусны үйлчилгээг зогсоосон байна.
Черногор нь 600 мянга гаруйхан цөөн хүн амынхаа, түүнчлэн өвчтөнүүдтэй ойр байсан хүмүүсийг түргэн шуурхай олж тогтоож, тусгаарлаж чадсаны ачаар коронавирусгүй Европын цорын ганц улс байсан гэж Сербийн халдварт өвчин судлаач Зоран Радованович ярьжээ.