Улсын бүргэлийн байгууллагаар үйлчлүүлэхээр бол дараах цагийн хуваарийг хараарай
Монгол Улсад коронавируст халдвар /COVID-19/ бүртгэгдэж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж 2020.03.13-ны өдрөөс эхлэн 2020.04.01 хүртэл Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан.
Уг үийдвэрийн дагуу байгууллагын өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах үүднээс УБЕГ-ын Хяналт шалгалтын газар, Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газар, Тамгын газар болон Санхүү төлөвлөлтийн газрын албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангаж, ээлжээр ажиллуулах зохицуулалт хийгдсэн. Мөн цагийн хуваарьт тодорхой хэмжээний өөрчлөлт орсон тул ард иргэд та бүхэн өөрсөддөө чирэгдэл учруулахгүйн үүднээс дараах цагийн хуваарийг харж үйлчүүлнэ үү.