Бидний мэддэг хэрнээ мэддэггүй "Хятадыг ажихуй"

Сэтгүүлч Б.Туулын сэтгүүл зүйн зүйн анхны уран бүтээлийн ном өчигдрөөс эхлэн Интерном номын дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ. 
Уг номын зохиогч нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонин, Монгол Улсын үндэсний мэдээллийн агентлаг, БНХАУ-ын төрийн мэдээллийн СИНЬХАУ агентлагт тус тус ажиллаж байсан нэгэн. 
Тэрээр 2014 оноос Хятад улсын нийслэл Бээжин, ӨМӨЗО, ТӨЗО-оор аялж байсан үеийн болон Хөх хотноо ажиллаж амьдарч байх үеийн тэмдэглэлүүдээ нэгтгэн энэхүү номоо бүтээсэн байна. Номонд нийт 17 тэмдэглэл, нийтлэл багтсан ба номын өмнөтгөлийг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал нар бичсэн байна. 
Тухайлбал Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, "Б.Туулын аян замын тэмдэглэл сурвалжлагуудын бичлэг нь хөнгөн учраас аяндаа ус урсах мэт уншигдана. Элдэв чамирхал цэцэрхлээр булалгүй, уянгын халилаар нэмж хачирлалгүй өгөх хэлбэрийг гол болгосон нь олзуурхууштай байна. Хятад орны олон өнгөт амьдралыг сурвалжлан бичсэн хэдий ч энд өгүүлэн буй бүхнээс Монголчууд юуг нь тусган авч болох вэ гэсэн эх оронч сэтгэл түүний бичвэрээс уншигдаж байгаа нь бусдын сайн жишээнээс суралцаж, санаж сэрэхийн ач холбогдолтой юм" хэмээн бичжээ.
СУРТАЛЧИЛГАА
Энэхүү ном нь Хятад улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт эгэл жирийн иргэдийн түвшинд хэрхэн хэрэгжиж буйг жирийн уншигчдад энгийн үг хэллэгээр бичигдсэнээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, энэ цагийн Хятад орныг сэтгүүлч хүний нүдэнд туссан өнцөгөөс онц сонирхолтой хэлбэрээр бичжээ.
Зохиогч номоо Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцааны тогтоосны 70 жилийн ойд зориулж хэвлэн нийтлүүлсэн аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ